У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын "ЗАХИАЛГААР" А.Гансүхийн аавыг МАШИНААР ДАЙРСАН УУ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-12

Лифтенд шүүгч нарын бичлэг задарснаас улбаатайгаар ҮАБЗ-ын гишүүд хооронд нэлээд маргаан дэгдээд буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ялтан Т.Чимгээтэй уулзахдаа түүнийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэрэгт одоогийн ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга А.Гансүхийг гүн холбоотой хэмээн ярьсан. Ингээд Ерөнхий сайдын зүгээс түүнийг чөлөөлөх сналыг Ерөнхийлөгч Х.Баттулгад илгээсэн бол А.Гансүх хэвлэлд яриа өгсөнөөр ийнхүү тэдний хоорондын ширүүн тулаан улам газар авч ширүүслээ. Харин өнөөдөр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх өөрийн албан ёсны ФЭЙСБҮҮК хуудастаа ийн бичжээ. 

У.Хүрэлсүх, Л.Оюун эрдэнэ, Х.Нямбаатар нарт

Өнөөдрийг хүртэл болж буй үйл явдлыг улс төр, гэхдээ их бохир улс төр гэж бодож явлаа. хувь хүн рүү дайрсан гүтгэлэг, доромжлолыг тэвчиж ирлээ. ҮАБ-ыг хамгаалдаг хамт олныг гүтгээд эхлэхээр нь нийгэмд хагарал талцал үүсгэхээс сэргийлж 2021.3.9-нд өдрийн сонинд ярилцлага өгсөн. уншсан биз.

Гэтэл тэр өдрийн орой 17.50 цагт өндөр настай аавыг минь гэрийн гадаах явган хүний гарц гарч явахад нь машинаар дайрлаа. Өндөр настай аав маань хүнд гэмтэл авч, одоо гэмтлийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байна. Үүнийг би тохиолдолд гэж бодохгүй байна. миний гэр бүл, ойр дотны хүмүүс рүү халдлага хийгдэж байна. Дараа нь юу болох вэ? 

Та нарт хэлэх үг байна. Эр хүний зориг гаргаад зөвхөн надтай л тулчих. Миний настай аав, ээж, дүү, эхнэр хүүхдүүд, найз нөхөд, хамт олныг орхичих. Тэд маань монгол улсын жирийн иргэд. монгол төр иргэдээ хэлмэгдүүлэхгүй гэж найдаж байна.

Хууль хүчний байгууллагад итгэхгүй байгаа учир нийгэм рүү хандлаа.

Шуурхай арга хэмжээ авч амийг нь аварсан гэмтлийн эмнэлгийн хамт олонд маш их баярлалаа. эмч нартаа найдаж байна" хэмээжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.181.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.