II ээлжийн хог ачилт явагдаж байна
Үйл явдал
/
2021-03-12

Энэ оны 2-р ээлжийн хог ачилт Даваат, Шанд багуудаас эхэлсэн бөгөөд өнөөдөр Их залуу багт үргэлжилж байна.           Нийт 243 ажилтан 18 техник хэрэгсэлтэйгээр ажилладаг хот тохижуулах газар нь гэр хорооллын хог хаягдлыг жилд 4-5 удаа ачиж тээвэрлэдэг. Энэ удаагийн хог ачилт 5-р сарын нэгнийг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд багийн ажлын албанаас мэдээлсэн хугацаанд хог хаягдлаа битүүмжлэн хашаанаасаа гаргаж тавих шаардлагатай.

        Ачилтын хугацаанаас өмнө гаргасан тохиолдолд гудамж талбайд хог хаягдал үүсч хот тохижуулахын ажилчдад хүндрэл учруулдаг талаар хэлж байлаа.

           Мөн урин дулаан цаг эхэлж байгаа тул үерийн усны хамгаалалтын суваг, гуу жалгын хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, ачиж тээвэрлэж байна. Одоогийн байдлаар Баянцагаан, Баянбулаг, Булаг, Даваат, Шанд, Их залуу, Уртын гол багуудыг дайрч өнгөрдөг үерийн суваг шуудууг бүрэн цэвэрлэж дуусжээ.  

Мэдээллийн төв 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.125.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.