Ж.Гүррагчаа: Сансар гэдэг их хол байхаа больж хүмүүсийн гар утсанд ирсэн нь ХҮН ТӨРӨЛХТНИЙ БАХАРХАЛ
Үйл явдал
/
2021-03-12

“Хол мөртлөө ойр сансар” зохион бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдад шагнал гардууллаа. Оросын Элчин сайдын яам, Мэдээллийн “Монцамэ” агентлаг, Монгол улсын найрамдлын нийгэмлэг хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нар хамтран “Хол мөртлөө ойр сансар” зохион бичлэгийн уралдааныг төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулжээ. Өнөөдөр тус зохион бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдад шагнал гардууллаа.

ЗХУ, БНМАУ-баатар, Хөдөлмөрийн баатар, нисгэгч, хошууч, генерал Ж.Гүррагчаа хэлэхдээ, ‘’Энэ хүүхдүүдийн хувьд мартагдашгүй сайхан өдөр болж байна. Хөдөлмөр мэдлэг авьяас чадвараа үнэлүүлэн ОХУ-д тэтгэлгээр сурах боллоо.  Сансар хүн төрөлхтөнд хол санагдаж байсан үе бий боловч сансар бидний гарт бидний гэрт орж ирсэн.Сансрын хиймэл дагуул, сансрын техникгүйгээр утсаар ярих телевиз үзэж мэдээлэл авч цаг агаарын тухай мэдрэхийг төсөөлөхөд бэрх. Бидний хэрэглэж байгаа бүх зүйл сансраар дамжин холбогддог. Сансарт хүн гарч дэлхийг судалж хол байхаа больж хүн төрөлхтөнд ойрхон болсныг харуулахаар зохион бичлэгийн уралдаанаа зохион байгуулсан’’ гэлээ...

Б.Дамбацэрэн

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.249.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.