Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоолоо
Үйл явдал
/
2021-03-16
Улсын Онцгой комиссын шийдвэртэй уялдуулан өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/120 дугаартай захирамж гарлаа.
 
Энэхүү захирамжаар Улаанбаатар хотоос Орхон аймагт ирэх иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэж, орон нутагт хяналт тавих, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад эрсдэл үүсэж байгаа тул 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоолоо.
 
Улсын болон Нийслэлийн Онцгой комиссоос зөвшөөрсөн тохиолдолд иргэд Улаанбаатар хотоос өөрийн аймагтаа ирэх, Орхон аймгаас бусад орон нутаг руу гарах хүсэлт гаргасан иргэдийг хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрнө.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.28.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.