Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн 200 мвт хүчин чадалтай цахилгаан станц барина
Үйл явдал
/
2021-03-16
"Эрдэнэс ассет менежмент ҮЦК" ХХК Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, ногоон хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалтын шийдлүүдийг гаргах, хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан санхүүжүүлэх зорилготой.
 
Эхний ээлжинд Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн 200 мвт хүчин чадалтай цахилгаан станц барих, Хэрлэн голын усыг говийн бүсэд хүргэж хүн амыг цэвэр ундны усаар хангах, эрчимжсэн аж ахуй, уул уурхай, цахилгаан станцын хэрэглээний усыг нийлүүлэх төсөлд хамтран ажиллах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоон, санхүүжилтын загвар гаргаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.