АЖХТ “Олон улсын эвентийн холбоо”-ны албан ёсны гишүүн байгууллага боллоо
Үйл явдал
/
2021-03-16

Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) “Олон улсын эвентийн холбоо”-ны албан ёсны гишүүн байгууллага боллоо. Ингэснээр Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах аялал жуулчлалын бүтээгдэхүүн, эвент арга хэмжээг олон улсын зах зээлд гаргах боломж нээгдэж байна.

Түүнчлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдын урсгалыг татах, эвент арга хэмжээ гадны зах зээлд өрсөлдөх боломж нээгдэж байгаагаараа ач холбогдолтой юм. Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) нь холбогдох дүрэм, журмыг боловсруулан ажиллаж байна. 

“Олон улсын эвентийн холбоо” нь дэлхийн хэмжээний өргөн мэргэжлийн сүлжээтэй тул тус холбоонд гишүүнээр элссэнээр олон улсын салбарын мэргэжлийн хүмүүстэй холбоо тогтоож харилцах, гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааны өргөн боломж нээгдэж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.255.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.