Бугант тосгоны ОЙН байгууллагууд 21.000.000 төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг хандивлажээ
Үйл явдал
/
2021-03-16
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ЭМТ-ийн "Лабораторийн техникийн шинэчлэл" төслийг дэмжиж тосгонд үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагууд 21.000.000 төгрөгийн үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг хандивласан байна. Үүнд:
- Гематолиогийн аппарат цагт 30 сорьц шинжлэх хүчин чадалтай 13 сая төгрөг.
- Био химийн аппарат 60 төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай 7,5 сая төгрөг. Ийнхүү шинжилгээг 5 төрлийн аргаар унших боломжтой болжээ.
Орон нутгийнхаа ЭМТ-д нэн шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг авч өгч, тосгоны иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр үзүүлж хөрөнгө оруулалт хийсэн
 
1. "Сэлэнгэ Бугант" ХХК
2. "Буян-Од" ХХК
3. "Сосна" ХХК
4. "Номин-Од" ХХК
5. "ЭБНЗ" ХХК
6. "Ерөө ой мод" ХХК
7. "Бугант нандин" ХХК
8. "Үзэсгэлэнт бугант" ХХК
9. "Бугант минж" ХХК
10."Бугант говь" ХХК
11. "Бугант гол" ХХК-иудад халуун талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн далгэрэх болтугай.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.187.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.