Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, 18 нас хүрээгүй хүүхдэд БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэхгүй
Үйл явдал
/
2021-03-16
Зарим үйл ажиллагааг хязгаарлахтай холбоотой
1.Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажилллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн зарим үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хязгаарлахаар болсон.
2. Үүнтэй холбоотойгоор жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, цайллага хүлээн авалт, баар /диско, караоке/, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, алжаал тайлах төв, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, спорт заал, саун бассейн, дэн буудал, шашны зан үйл, Гандан сүм хийд, мөргөлийн газрууд, биеийн тамир, спортын арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй байж, сумдын автозамын хяналтын цэг /пост/-ээр нэвтрэх хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, түүнд тавих хяналтыг чангатгаж ажиллана.
✅Ажлын тусгай горимд шилжүүлэхтэй холбоотой
1. Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд ажлын тусгай горимд шилжүүлнэ.
2. Ажлын тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулан өөрийн байгууллагын онцлогтой уялдуулан ажлын цагийг богиносгон цахимаар, ээлжээр ажиллах хуваарийг батлан мөрдүүлж, 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
3. Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, 18 нас хүрээгүй хүүхдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэхгүй
4. Байгууллага бүр “QR” код байршуулан ажилтан, албан хаагч, зайлшгүй шаардлагаар үйлчлүүлсэн иргэдийг бүртгэх ажлыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.
5. “QR” код байршуулаагүй, халдвар хамгааллын дэглэм, холбогдох дүрэм журам мөрдөөгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
✅Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлахтай холбоотой
1. Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор тус аймгийн бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалтын үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлана.
2. Танхимын сургалтын үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулан сурагчдыг цахим сургалтын үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхийг сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдад, цахим сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, хяналт тавьж ажиллана.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.255.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.