Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын бие бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ. Тус үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Юуны өмнө дэлхий нийт Covid-19 цар тахалтай тэмцэж байгаа амаргүй цаг үед Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид төр, засгийнхаа шийдвэрээр дэлхийн энх тайвны үйл хэрэгт хувь нэмрээ оруулан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад Батлан хамгаалахын сайдын хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Ажиллагааны газар оронд үүсч байгаа нөхцөл байдалд маш мэдрэмжтэй хандаж, өдөр тутмын мэдээллүүдийг нэгтгэн цэргийн алба хаагчдаа цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гээд цэргийн багуудын захирагч, удирдлагын бүрэлдэхүүнд албан даалгавар, үүрэг чиглэл өгч удахгүй тохиох Зэвсэгт хүчний 100 жилийн ойн мэндийг дэвшүүлсэн юм.
Г.Нэргүй
-
Өчигдөр 14 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин