Иргэд та бүхнийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна
Үйл явдал
/
2021-03-16
Чингэлтэй дүүргийн хэмжээнд Хайрхан хөгжлийн төв-2, Хайлаастын амбултори, Аврагч спорт хороо зэрэг 3 газарт дархлаажуулалтын цэг ажиллаж, өдөрт дунджаар 2000-2200 орчим хүн хамрагдаж байна.
 
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дархлаажуулалтад хамрагдан, иргэдийг уриалж байна. Тэрээр цахим хуудастаа өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ.
 
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
- Миний өнөөдөр очсон Аврагч спорт хороон дээр дотроо 8 цэгээр өдөрт 700-900 орчим хүн хийлгэж байгаа юм байна. Энд ямар нэг сонголтгүй БНХАУ-ын Синофармын вероселл вакциныг л иргэдэд тарьж үйлчилж байлаа. Миний хувьд тэргүүн ээлжинд вакцинд хамрагдах хүмүүсийн дараах нийтийг хамарсан вакцинжуулалт эхэлсэн үед иргэдээ уриалж байгаа вакциныг нь тариулна гэж бодож ирсэнээрээ эхний тунгийн тарилгаа хийлгэлээ. Дараа нь 15 минут хэртэй биеийн байдлаа ажиглах ёстой гэсэн тул хүлээж тэндээ суулаа. Зохион байгуулалт сайтай ажиллаж байлаа.
 
Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл гадаа болон дотор хүлээж буй иргэд сонгогчидтойгоо товч санал бодлоо хуваалцлаа. Вакцинжуулалтад иргэд идэвхтэй хамрагдаж байгаа нь очер дараалал их байгаагаас харагдаж байна лээ. Гадаа таарсан нэг иргэн ямар вакцин байгааг мэдэхгүй, гэхдээ хийлгэнэ, та хийлгээд гараад ирэхээр харъя гэж хүртэл хошигнож байсан?
Яаралтай тусламж үзүүлэх эмчийн яриагаар бол одоогоор цөөн хэдэн хүнд л тодорхой шалтгааны улмаас эвгүйрэх зарим шинж илэрсэн, бусдаар зүгээр гэв.
 
Иргэдээ төлөөлж ажилладаг хүний хувиар миний бие ил тод тарилгаа хийлгэж иргэдээ уриална гэж өмнө нь мэдэгдэж байсан. Ингээд өнөөдөр өөрийн сонгогдсон тойрогтоо тариуллаа. Дараачийн тунг 2021.04.13-нд хийлгэнэ.
 
Нийт иргэддээ товлосон тогтоосон цаг, газартаа очиж дархлаажуулалтад хамрагдаарай, өөрийгөө хамгаална гэдэг бусдыг хамгаалах нийгмийн хариуцлагаа биелүүлж байгаа журамт үүрэг шүү.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.184.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.