А.Ариунзаяа: Залуучуудыг сургаж 1 сая төгрөг өгөхийн зэрэгцээ, ажил олгогчтой холбож өгнө
Үйл явдал
/
2021-03-17

Монгол улсын Засгийн газраас баталсан 10 их наяд цогц хөтөлбөрийн хүрээнд, Хөдөлмөх Нийгмийн Хамгаалалын Яамнаас Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тус яамны сайд А.Ариунзаяагаас тодруулга хийлээ.

А.Ариунзаяа: Монгол улсын алсын хараа 2050 хөгжлийн хөтөлбөр, дунд  хугацааны хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэх мэт бодлогын бичиг баримтууд  дотор залуучуудын хөдөлмөр  эрхлэлтийг дэмжинэ  гэсэн зүйл заалт  орсон. Яг энэ цар тахалын дараах эдийн засагаа сэргээх 10 их наяд  төгрөгийг баталсан байгаа. Энэ цогц хөтөлбөр дотор залуучуудыг дэмжих бодлог нэг эд эс нь болоод явж байгаа. Ерөнхий сайд сард 5000 залуучуудыг сургалтанд хамруулж, 500 тэрбум төгрөгийг зарцуулна гэж зарласан нь дунд хугацааны бодлого юм. Эхний ээлжинд 500 залуучуудыг сонгон шалгаруулаад 04 дүгээр сарын 01-нээс төсөл хөтөлбөрөө явуулах бодолтой байна. Цаашид сайжруулах нөхцөл нь юу байна шат дараатай арга хэмжээ аваад явна. Ерөнхийлөгчийн сонгууль болох 6 сард энэ хөтөлбөр хэрэгжихгүй. 7-р сараас үргэлжлүүлэн явагдана. Нийт энэ жилийн хувьд 5000 залуучуудыг хамруулна гэсэн тооцоотой байна. Энэ жилдээ 11,8  тэрбум төгрөгийг  төсөвлөсөн  байгаа. Энэ дотор зорилтот бүлгийн ажилгүй байгаа залуучуудыг сургаж, 1 сая төгрөгийн тэтгэлэг олгохын зэрэгцээ,  ажил олгогчидтой холбож өгөх ажлууд явагдана.

- Аймаг дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс болон холбогдох мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд үнэ төлбөргүй сургалтаа хийгээд явж болдоггүй юмуу? 5000 иргэнийг сургаж,  500 орчим тэрбум төгрөгийн  үргүй зарлага гаргаж байна гэх шүүмжлэл их явж байна?

Шүүмжлэл байхыг мэдээж үгүйсгэхгүй. Монгол улсын хөгжилд бүгд санаа зовж байгаагийн хувьд төсөв хөрөнгийг яаж зөв зохистой хүргэх вэ? гэдэг асуудал гарч ирж байна? 500 тэрбум төгрөг яг өнөөдөр зарцуулагдах мөнгө бол биш. Энэ бол урт хугацаандаа зарцуулагдах мөнгө юм. Аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Политехникийн коллеж зэрэг газруудын үйл ажиллагаа хэвээрээ явагдана.

Энэхүү зорилтот хөтөлбөр дотор боломж олгогдоогүй, мэдээлэлийн хомс байдалд байгаа аливаа хөтөлбөрт хамрагдаж чадаагүй залуучуудад шинэ боломжийг бий болгох зорилготой  юм.

Манайд маш олон дипломтай ажилгүй залуус байна. Мэргэжил нь нийгэмд илүүдэлтэй байна. Эсрэгээрээ мэргэжлийн цахилгаанчин гэх мэт ур чадварын ажлууд эрэлттэй байгаад байна.  Энэ нь Монгол улс боловсролын тогтолцоогоо эргэж харах ёстой байгааг мөн харуулж байна.  Зам засвар, барилга дээр ажлын байр олноороо байхад ажиллах залуус байхгүй байна.

- Энэ хөтөлбөрт хамрагдахыг хүссэн залуус хэрхэн бүртгүүлэх вэ?

Энэ тухай журам нь өнөө маргаашгүй  батлагдаад ирнэ. 3-р сарын 17-ноос EMongolia цахим хуудсаараа бүртгээд эхлэх төлөвлөгөөтэй байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.71.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.