М.Энх-Амгалан: С.Зориг агсныг ЗАХИАЛГААР ХӨНӨӨСӨН. Гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд 4 хүнийг ШАТААСАН!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-17

Ерөнхий Прокурор асан М.Энх-Амгалангийн УИХ-ын чуулганы танхимд төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн талаар ял шийтгүүлж буй этгээдүүдтэй холбоотой хэлсэн үгийг та бүхэнд дахин сануулъя. Захиалгаар хүний амь нас хохироож, үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд 4 хүнийг шатаасан!! Яагаад 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг “худлаа” “буруу” гэдэг юм!! УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайдад ч ийм эрх байхгүй!!

2016.12.28

Тэрбээр “...Цэргийн Ерөнхий прокурорын байгууллага нотлогдсон Зоригийн амь насыг хохироосон хэргийг нотлогдсон гэж үзээд шүүхэд шилжүүлсэн шүү нэлээн удаан хугацаагаар шүүх хурал хийх шиг боллоо. Бүтэн 5 хоног хуралдаж байгаад эд нарын өгсөн юман дээр гэм буруутай байна гээд шийдвэр гаргачихлаа. Юугаар өгсөн бэ гэж асуугаад байна захиалгаар хүний амь хохироосон гэдэг зүйл ангиар өгсөн. Хүний захиалгаар хүний амь насыг хохироожээ. Дээр нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд 4 хүний амь насыг шатааж хохироожээ. Ийм зүйл ангиудаар шүүхэд шилжсэн. Шүүх энэний дагуу саяны бид нарын өгсөн яллах дүгнэлтийн хүрээнд үнэхээр энэ хүмүүс гэм буруутай байна гэж үзээд шийдвэрээ гаргасан. Энийг бол хэрвээ гомдол гаргах юм бол давж заалдах шатны шүүх нь хянах байх. Тэрний дараагаар хүчин төгөлдөр болох байх гэж бодож байна. Яагаад энэ 3 шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг өнөөдөр хууль зүйн сайд нь худлаа шийдэгдсэн энэ буруу байх ёстой гээд юм яриад байдаг юм. Монгол үнэхээр хуульт ёстой л улс юм бол эцэслэн шийдэн гэм буруугүй асуудлыг шийдсэн асуудлаар УИХ-ын гишүүн битгий хэл хууль зүйн сайд хүн ийм асуудал ярих боломж байхгүй. Энэ өөрөө хориотой зүйл. Ёс зүйгээ бодсон ч гэсэн, хууль ёсоо мэддэг хүний хувьд ч гэсэн. Зүгээр ирж байгаа өргөдлүүдийг бүгдийг нь хүлээж аваад юу нь яригдсан юм, юу нь хэлэлцэгдсэн юу нь хэлэлцэгдээгүй гэдэг асуудлыг үзэж байгаа прокурорын байгууллага. Энэнийхээ дагуу ч гурван эрүүгийн хэрэг үүсгээд өнөөдөр шалгагдаад явж байгаа. Тэр нь өөрөө тэр шалгаж байсан хүмүүсийн талаар ч байж байгаа шалгаж тогтоосон юмнуудыг бусниулах гээд хэргийг хэрэг биш болгох гээд явж байгаа хүмүүсийг шалгаж байгаа асуудал бас байгаа. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж гүйцэтгэх ажил гэдэг юмыг хууль бусаар явуулсан гэсэн асуудал шалгагдаж байгаа. Аль алийнх нь хариу өнөөдөртөө бол гараагүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.246.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.