Аймгийн онцгой комиссын орлогч дарга, засаг даргын орлогч Ч.Ганбат аймгийн “Шинжилгээний нэгдсэн цэг”-т ажиллалаа
Үйл явдал
/
2021-03-17
Өнөөдөр /2021.03.17/ аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах нар аймгийн “Шинжилгээний нэгдсэн цэг”-ийн нөхцөл байдалтай танилцаж, эмч ажилтнуудыг хариуцлагатай, хянамгай ажиллахыг даалгалаа.
 
Тус төвд давтан шинжилгээ болон ЭМ-ийн 13А маягтаар Улаанбаатар хот зорчих иргэдээс PCR/ПГУ шинжилгээг авч байгаа бөгөөд 3 дугаар сарын 1-нээс хойш өдөрт дунджаар 150-200 иргэнээс PCR/ПГУ шинжилгээг авч байна.
 
Аймгийн Онцгой комиссоос шаардлагатай тохиолдол тус төвийг тусгаарлах байраар ашиглахаар, бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Цаашид аймгийн орон нутгийн төсвөөр Зоонозын өвчин судлалын төв байгуулахаар төлөвлөжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.215.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.