Тусгаарлалтад байсан иргэн цонхоор унаж, нас барлаа
Үйл явдал
/
2021-03-17

"Корпорэйт” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэн өчигдөр /2021.03.16/ цонхоор унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгийн мэдэгдэж Тусгаарлан ажиглах байранд иргэдийг ганц ганцаар нь тусгаарлаж байгаа. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр тусгаарлалтад байсан иргэн цонхоор буух оролдлого хийсэн байж болзошгүй. Энэ хэргийг эцэслэн шалгаж, шалтгаан нөхцөл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно. Одоогоор урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй” гэсэн хариуг өгч байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.61.170)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.