Х.Баттулга: Үндсэн хуулийн 6.1 дэх заалтын дагуу ОЮУТОЛГОЙ, Тавантолгойн ордын ТӨРИЙН МЭДЭЛД авах ёстой
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-17

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа уул уурхайн орд баялагийг төрд авах тухай ийн ярьж байжээ.

Тэрбээр “Үндсэн хуулийн 6.1 дэх заалтын дагуу байгалийн баялагаа төр өөрийн мэдэлдээ авах ёстой. Яг энэ хуулиар бол Оюутолгой ч, Тавантолгой ч орно. Улстөр рүү маш их хэмжээний бэлэн мөнгө орж ирээд байгаа чинь дийлэнх нь уул уурхайгаас орж ирж байгаа юм. Энэ эмзэг үед хяналт сайн байх ёстой. Яагаад эмзэг гэж байга вэ гэхээр УИХ-ын 65 гишүүн гэдэг дийлэнх олонх. Үүнд сөрөг хүчин гэж байхгүй. О.Баасанхүү ганцаараа, С.Жавхлан ганцаараа хэн ч биш. За сөрөг хүчний есөн хүн бол бүүр нэмэргүй. Тэдний тодорхой хэсэг нь мөнгөөр худалдаад л авчихна. Тэгэхээр бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч гэдэг бол маш том хяналт. Тэгэхгүй, Засгийн бүх эрх байгаа энэ намд дахиад Ерөнхийлөгчийг нь өгчихвөл энэ Монгол улсыг бүүр цааш нь аюул руу түлхэнэ гэсэн үг. 2016 оны сонгууль бол хууль бусаар төрийн эргэлт хийсэн үйлдэл. Энэ бол сонгууль биш гэж үздэг. ”

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.19.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.