Халиа, дошин үүссэн хэсэгт суваг, шуудуу татах ажил хийж байна
Үйл явдал
/
2021-03-17
Цаг агаар дулаарсны улмаас дүүргийн 18, 20 дугаар хорооны зарим хэсгийн голын ай сав дагуу суурьшсан айлууд шар усны үерт өртөх, далан сувгаас ус хальж халиа, дошин гүйсэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Шар усны үерийн нөхцөл байдал үүссэн байршлуудад дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд болон Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, хорооны Ажлын алба газар дээр нь ажиллаж, холбогдох арга хэмжээг авч байна.
 
Дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн хэсэг дэх халиа дошин үүссэн 200м газарт айлуудыг шар усны үерт өртөхөөс хамгаалах суваг, шуудуу татах ажлыг хийж байна. Мөн 18 дугаар хороо Бэлхийн 48, 49-р гудамжны 300м газарт суваг, шуудуу татна.
 
Цаашид мэргэжлийн байгууллага шар усны үерийн эрсдэлээс хамгаалах инженерийн байгууламж, ус зайлуулах суваг, хоолой тавих нэн шаардлагатай байгаа юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.255.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.