Н.Алтанхуяг: Газар газрын ВАКЦИН туршиж хийчихээд ИРГЭДЭЭР МИНЬ ТОГЛОЧИХОВ доо...!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-18

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Байнгын хорооны хуралдааны үеэр даараах байр суурийг илэрхийлж,  УОК, ЭМЯ-ыг хатуу үгээр шүүмжлэв. Тэрбээр

* "1 хаалга 1 шинжилгээ" үр дүн гарахгүй

* 3 хоногт 1 удаа ₮100.000-аар PCR шинжилгээ өгдөг боллоо

* Энэ олон төрлийн вакцин, хадгалалт санаа зовоож байна

* Яагаад дарга нар маск зүүдэггүй юм... Ийм газар хууль хэрэгжихгүй

Коронавирус буюу "covid-19" цар тахал

Энэ нэг хаалга нэг шинжилгээ нэг явсан даа. Би багш, судлаач байсан хүний хувьд хэлэхэд энэ бол урт хугацаанд 12 хоногийн хугацаанд хийгдсэн шүү дээ. Энийг 12 хоногийн хугацаанд бол хийх гэсэн газраа бүгдийг нь хийгээд дуусгах ёстой. Тэгж байж үр дүн гарна. Тэгэхгүй энийг ингэж сунжруулж хийгээд үр дүн гарахгүй. Надад асуулт байгаа нь нэг хаалга нэг шинжилгээ гэдэгт хэдэн төгрөг зарчхаад байгаа юм. Мөнгөө яримаар байх юм. Надад энэ мөнгийг нэг хэлээд өгөөч. Хоёрдугаарт PCR-тай холбоотой гурав хоноод л PCR өгдөг. Саяны хэлж байгааг сонсоход нэг зуугаад мянган төгрөгийн зардал гараад байна шүү дээ. Нэг нөхрийн хамрыг зургаан удаа ухаад л 600,000 төгрөг. Энэ одоо ер нь зөв явж байгаа юм уу буруу явж байгаа юм уу. Би бол маш их эргэлзэж байгаа. Та нарт шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, элдэвийн юм байна уу байхгүй юу. Хайран мөнгө ядарсан дээр муу дээрээ улцан гэж баахан мөнгө төгрөгөө үрээд л дуусгаж байх шиг байна. Энэ чинь мэдлэггүйн л гай л даа өөр юм байхгүй.

Хоёр дахь нь гадаадад гацчихаад байгаа иргэдийг нэлээн сайн авчихсан гэж би ойлгож байгаа. Одоо нэг 9000 гаруй иргэнийг та нар энэ танилцуулган дээр нэг юм бичээд энд орж ирээд нэг өөр юм ярих юм. Тэрийгээ боль. 9000 гаруй иргэнийг бол 5 сарын 1 гэхэд аваад дуусна гэж энэ дээр бичсэн байна билээ. Би тэгж ойлгож байгаа та нарын бичээд тараасан цаас чинь саяны ярьснаас зөрж байгаа бол тайлбарлаж өгөөрэй. Гуравдугаарт яагаад манай улсад вакцины бодлого байхгүй байгаа юм. Би хоёр зүйлээр хэлж байна. Нэгдүгээрт яагаад ийм олон төрлийн вакцин аваад манайхан дээр туршаад байгаа юм. Эсвэл турших гээд байгаа юм. Тэр Ардчилсан намын бүлгийн дарга Ганбат хэлж байсан шүү дээ. Израйлуудын хийлгэж байгаа вакциныг аваад хийлгэчихвэл яадаг юм бэ. Газар газрын вакциныг туршина. Наадах чинь ийм цөөхөн хүн дээр ийм олон вакцин туршихаар чинь туршилт бүрээ хүлээсээр байгаад цаг алдана. Бодлого алга байна. Энэ болохгүй ээ ийм олон төрлийн вакцин туршиж ерөөсөө болохгүй. Тэгээд нэг нь хасах 70 градуст хадгална нөгөөдөх нь хасах 20 градуст хадгална. Нөгөөдүүлийг нь хөргөгчинд хадгалж болно. Маш өөр өөр нөхцлүүдтэй манай дээр бол мангар их алдаа гарна. Би энэнээс бол их айж байна. Олон хүнийг баллана -70-д хадгалдаг вакцинаар бол баллана даа. Эцсийн хүн хүртлээ ер нь юу болж очдог бол доо. Бодлогоо цэгцэл ээ ийм олон завхарсан юм хийж болохгүй шүү. Одоо энэ Бямбацогт гишүүн асуугаад байгаа 230,000 хүнд хийх вакцин чинь байгаа юм уу байхгүй шүү дээ.

Та нар яахаараа ДЭМБ бүртгэж аваагүй вакциныг Монгол улс бүртгээд авчихсан цохиж явдаг юм. Юугаа үндэслэж ямар юмаа шинжилж бичиж авдаг юм. Энэ чинь улс шүү тусгаар улс өөрийн гэсэн бодлого төлөвлөгөөтэй өөрийн гэсэн мэдлэг боловсролтой өөрийн гэсэн тусгаар тогтносон улс шүү дээ. Яагаад дэлхий бүртгээгүй байхад бүртгээд авчхаад энэ дөрвийг бид нар хийнэ гээд. 3 сарын 10 хэднээр дэлхий бүртгэж авна гэж яаж мэдэж авчирч хадгалж байгаа юм бэ энэ вакциныг. Энэ ямар гээчийн бодлого вэ? энэ бодлого алга байна гэж би харж байна. Бодлогогүй айлаар чинь хүн бүхэн тоглодог юм. Энэ ард иргэдээ тоглуулчхав ингэж байгаад. Миний тооцоолсноор бол 70 гаруй мянган иргэнд л өнөөдөр хийх боломжтой тийм вакцин байгаа. Тэрнээс цааш байхгүй байгаа өнөөдөр. Тэр синофарм чинь бол өнөөдөртөө нөөцөнд л байгаа. Дахиад нэг юм хэлье. Энэ Б.Бат-Эрдэнэ дарга ингээд бид нарыг маскаа зүү гээд л ингэх юм. Ард иргэдийг болохоор хамрыг нь ухаад хамаг гар хөлийг нь ингээд л маск зүү. Сүхбаатарын талбай дээр гарсан дарга нар яахаараа ингээд маскгүй явдаг юм. Энэ ямар үлгэр дуурайл юм. Монгол улсад хууль дүрэм журам үйлчилдэг юм уу эс үйлчилдэг юм уу. Өөрсдөө гарч ингээд баяр баясгалантайгаар энийгээ авч ингэж ингэж ингэчхээд тэгээд хэн нэгэн хүнийг болохоор чи наадхаа зүү. Ийм газар хууль хэрэгждэггүй юм аа. Дарга нар өөрөө хуулиа хэрэгжүүлдэг бол. Комисс дарга цэрэг чинь болохоо байгаад шинэчлэгдээ биз дээ. Та нар одоо нэг иймэрхүү юм яриад битгий цаг алдаад бай. Би хэлсэн хүсээд байна шүү дээ. Хөгжсөн орнууд юу хийж байна хуулаад л хий л дээ. Тэр шүлсэнд байдаг юмыг чинь аль дивангар хийчихсэн шүү дээ. Одоо бид нар нээлт хийгээд суугаад цаг алдаад байх юм байхгүй. Хоёрдугаарт би нэг юм хэлчихье загас чинь толгойноосоо өтдөг юм. Дарга нар чинь буруу үлгэр үзүүлээд байна. Хууль номоо дээр доороо биелүүл ээ. Амарсайхан сайд та очиж үз тэр иргэд яаж очерлож яаж замбараа алдаж яаж хоорондоо контакталж шинжилгээ өгч байна харсан юм уу нүдээрээ. Тэгээд тэрээ янзлаач. Би тэгж л хэлсэн шүү дээ. Энэ вакциныг олон төрөл хэрэглээд байгааг би туршилт гэж хэлнэ. Би биофизикийн судалгаагаар 10 жил ажилласан хүн.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.164.75)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.