Өнөөдөр Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байна
Үйл явдал
/
2021-03-18
Одоогоос 100 жилийн өмнө 1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхт өдөр. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ.
 
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, АЗДТГ-ын цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, ахмадын төлөөлөл Монгол дайчдын хөшөө, маршал Х.Чойбалсангийн хөшөө болон хурандаа, генерал С.Равдангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
 
Эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчид, чөлөөнд болон бэлтгэлд байгаа үе үеийн ахмад дайчид, эх орныхоо төлөө халуун амиа зориулсан эгэл, баатарлаг цэрэг эрсийн гэр бүлийнхэн болон Дорнод аймгийн нийт эрчүүддээ Улс Монголынхоо гал голомт, туурга тусгаар байдлыг бат найдвартайгаар батлан хамгаалж, түүхэн сорилт, шалгуур бүрийг ялгуусан туг, ялалтын уухайгаараа мөнхөлж, баатарлаг тэмцэл, бадрангуй үйлсээрээ дархалсан Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ийн мэндийг хүргэж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.255.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.