Л.Энх-Амгалан: Д.Трамп бүх мэдээллээ сошиолоор явуулж байхад Ё.Отгонбаяр Элчин сайд яагаад тэгж болдоггүй юм бэ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-18

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн саналыг Тамгын газрын дарга Ө.Шижир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ, Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан “Гайхаад байна. Дональд Трамп твитрээр ажлаа амжуулж байхад Ё.Отгонбаяр сайдыг нэг жиргээнээс болж эргүүлэн татна гэж байхгүй. Энэ хүн шиг ажлаа сайн хийж байгаа, боловсрол мэдлэгтэй, туршлагатай Элчин сайд хуруу дарам цөөхөн шүү. Мянганы сорилтын сангийн зээлийг энэ хүн л бүтээсэн. АНУ-д монгол хүүхдүүд 120 мянган доллароор сурдаг байсныг 20 мянган доллароор сурах боломжийг энэ хүн л нээлээ. Ийм байхад нь яагаад эргүүлэн татаж байгааг ойлгохгүй байна. Надтай уулзсан АНУ-ын Элчин сайд надтай уулзсанаа сошилоор л мэдээллээ гаргалаа. Энэ нь зөв” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.18.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.