Ц.Мөнх-Оргил: Н.Алтанхуяг гишүүнээ та ХҮРГЭНЭЭ дэд дарга болгосон явдлын дэргэд Ё.Отгонбаярын энэ үйлдэл юу ч биш
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-18

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татахын эсрэг байгаа. Гурван үндэслэл байгаа аж. Нэгдүгээрт Шүүхийн маргааны талаар. Ё.Отгонбаяр мэдээгүй, мэдсэн чинь цуцлагдсан байна л гэсэн байна. Хоёрдугаарт хууль батлуулахад дорвитой оролцсонгүй гэсэн байна. Ё.Отгонбаяр хууль батлуулах эрхтэй хүн биш. Гуравдугаарт Хүүхдийн сургуулийн талаар юм байна. Ямар ч Элчин сайдын бүрэн эрхийн хүрээнд. Энэ бол байх л зүйл. Ядаж байхад тэр хүүхэд нь улстөрчийн хүүхэд таарчиж. Н.Алтанхуяг гишүүн сонин юм ярих юм. Та одоо шударга ёс, хариуцлага ярихаа боль. Ерөнхий сайд байхдаа та өөрийн хүргэн Дэнзэнгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилчихоод баахан бужигнуулсан чинь үнэн биз дээ. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ын дарга болгочихоод Улаанбаатар хотын УТААНЫ асуудлаар бужигнуулсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.249.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.