Ойгоо бүтээлч ажлаар угтлаа
Үйл явдал
/
2021-03-18
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн босгон дээр Батлан хамгаалахын сайдын тушаалаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, томилгоот нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнийг шагналаа.
 
Шагналыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын орлогч дарга хурандаа Л.Мөнхбат гардуулан өглөө.
 
Монгол Цэргийн нэгдсэн холбооноос санаачлан Зэвсэгт хүчний 100 жилийг угтаж Батлан хамгаалах яам, “Отгонтэнгэр” их сургууль хамтран зохион байгуулсан “Эрхмийн дээд Монгол эр хүн” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцож гуравдугаар байр эзэлсэн ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Б.Ариунтуяад талархал, өргөмжлөл, мөн дүүргийн шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, цэрэг татлагын товчооны дарга П.Баянбаатар гардуулан өгч, амжилт хүслээ.
 
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж Засаг даргын захирамжаар цэрэг татлагын байраар ашиглаж байгаа ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн бага заал, спорт заалны ар хаалга, коридор, зарим танхимыг тохижуулж, коридорын цонх, хэсгүүдэд цэрэг эх орны зурагт үзүүлэнгээр тохижуулж, энэ баярын өдрөөр бүтээлч ажлаа тус сургуулийн удирдлагад хүлээлгэн өглөө.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.43.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.