Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалт Өмнөговьд эхэллээ
Үйл явдал
/
2021-03-18
ашуун сухайт, Шивээ хүрэн боомтуудад нэгэн зэрэг эхэлж байгаа ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтад тээврийн жолооч нар, хилийн байгууллагын алба хаагчид, эрүүл мэндийн салбарын эмч ажилчид эхний ээлжид хамрагдах юм.
 
Синовак вакцин нь уламжлалт аргаар гаргаж авсан вакцин гэдгийг Эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэ үеэр онцолж хэллээ.
 
Өмнөговь аймагт 13 мянган хүн тун вакцин ирээд байна. Эхний ээлжид дархлаажуулалтад хамрагдах иргэдээ уриалан, ирсэн вакцины эхний тунг аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, ХЦ-ийн 0131-р ангийн захирагч дэд хурандаа В.Хундагаа нар хийлгэлээ.
 
  • Гашуун сухайтын дархлаажуулалт Тайван зогсоолын шинээр ашиглалтад орсон эмнэлгийн байранд хийгдэж байна.
  •  Эхний тунг хийсний дараа хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийх тухай мэдээлэл гар утсанд ирнэ.
  • Өдөртөө 500 иргэнийг дархлаажуулах юм байна.
 
Эх сурвалж: ОНХА
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.7.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.