Дуучин С.Гантогоогийн ахлах ангид сурдаг, үлгэр жишээ хайртай дүү нь 3 жилийн турш ангийнхаа хүүхэд болон түүний нийлдэг 30-50 орчим бүлэг болж, мафижсан хүүхдүүдэд дээрэлхүүлж, зодуулж, заналхийлүүлж, мөнгө төгрөг өгч, сэтгэл санааны гүн хямралд орж байсныг дуучин мэдээд шүүхийн байгууллагад хандсан байна. Эрүүгийн хэрэг нээсэн бөгөөд хэрэг прокурорт шилжжээ. Зөвхөн дүү нь бус ангийнх нь сайн найз болон бусад хүүхдүүд, тус сургуулийн ахлах ангийн сурагчид хүртэл удаа дараа хохирсон байсан байна. Олон хүүхдийн нэр хүндийн асуудал хөндөгдөж байгаа болохоор сургуулийнх нь талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй хэмээжээ. С.Гантогоогийн гэр бүл үүнийг мэдээд гүн шоконд орж сургуулийн удирдлагуудтай уулзан, хохирсон хүүхдүүдийн асран хамгаалагч нарын хамт хэрэг үүсгэн шалгуулж байна.
Миний бие нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өсвөр насны хүүхдүүдийн сайн сайхны төлөө анхаарал хандуулж тууштай ажиллах болно. Үе тэнгийн дээрэлхэх, үзэн ядалт, заналхийлэл, сүрдүүлэг, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл нь өсвөр насны хүүхдийн амиа хорлолтын 80 хувийн эзэлж байна. Монгол Улс өсвөр насныхны амиа хорлолтоор дэлхийд гуравт ордог гэсэн сэтгэл эмтрэм статистик мэдээлэл ч байна гэх мэдээллэлийг өглөө.
-
Өчигдөр 14 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин