Х.Баттулга: УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь ГЭМТ ХЭРЭГТЭН
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-18

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, тангараг өргөх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож үг хэллээ. 

Тэрбээр "Энэ өдрийн мэндийг хүргэе. Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслолтой холбоотой үг хэлэх гэсэн юм. Ж.Эрдэнэбат өөрөө бас тайлбарлах болов уу гэж бодож байна. Өнөөдөр бид авилгатай тэмцэх энэ нөсөр ажлыг эхлүүлээд хоёр жил гаруй  болж байна. Ажил маань гайгүй явж байгаа гэхдээ эхэлж байгаа. Одоогийн нөхцөл байдлаа Ж.Эрдэнэбат тайлбарлах байх. Ж.Эрдэнэбатын хувьд бага залуугаасаа аймгийн засаг дарга, сангийн сайд, Ерөнхий сайд байсан. Хариуцлагаа бүрэн ухамсарлах төвшний албан тушаал дээр байсан болохоор зориудаар хэлж байгаа юм. Одоогийн нөхцөл байдлаа шүүхээр шийдэгдэж эрүүгийн үүссэн хэрэг шийдэгдээгүй тохиолдолд яаран,сандран тангараг өргөх хэрэг байна уу?

Тэртээ тэргүй Улсын Их хуралд тал хагасаас илүү гэмт хэрэгтэн байгаа,  Улсын Их хуралд орж ирж хамгаалагддаг. Энэ процесс маш эрчимтэй явагдаж байгаа. Түрүүчийн 2016 онд бий болсон Улсын Их хурал бас ийм байсан бөгөөд тал хувиас илүү гэмт хэрэгтэн,ждүчин гээд байгаа. Энэ нөхцөлтэй холбоотой Ж.Эрдэнэбат тангарагаа хойшлуулж болохгүй юу залуу хүн байна. Төрийн олон албан тушаал,өндөр албан тушаалын хаашч байсан. Мэдээллүүдийг харахад Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байхдаа өөртөө хамаарал бүхий лицэнцүүдийг өөрийн компани дээр гарын үсэг зураад авсан. 2017 оны ёсдүгээр сарын 13-ны засгийн газрын тогтоол гээд гарсан олон нийтэд ил болсон байгаа. Энэ дээр хэрэг үүсгэсэн тодорхой хэмжээнд шалгуулсан. Миний ойлгож байгаагаар  хэрэг мөрдөн байцаах шатан дээрээ явж байгаа. Хэрвээ ерөнхий сайд болонгуутаа хамааралгүй аж ахуй нэгжүүдэд газрын баялагын лицензийг аваад байх юм бол ээлж дараалан 6 сар,1 жилээр юм уу ерөнхий сайд болчоод газрын баялагын лицензүүдийг өөрөө өөртөө авах боломж байгаад байх юм уу? Улсын их хурлын гишүүн хаврын ээлжит хурлаар Улсын Их хурлын дарга нээлтээ хийсэн Г.Занданшатар шударга ёсны талаар үг хэлсэн бөгөөд энэ тангараг өргөх ёслолд уялдаж байгаа юм уу.

Сөрөг хүчин Ардчилсан нам ямар бодолтой байна. Хэдийгээр бага ард түмний төлөөлөл гэж ярьж байсан боловч өнөөдөр УИХ ард түмний төлөөл биш яагаад гэвэл сонгууль мөнгө болсон. Сүүлийн 20 жил ярьсан иргэд ядуу болсон,иргэдийг ядууруулсан. Өрх бүрд өгөх сая төгрөгний яриа байхгүй ковидоор улстөржихөө болъё. Д.Тогтохсүрэн дарга аа,  ард иргэддээ намчрахгүй шийдвэр гаргая гээд ярьсан. Тангараг өргөх ёслолоо Ж.Эрдэнэбат өөрөө татаж болохгүй юу үзээгүй юм биш Монгол төрийн албыг зөндөө хаасан хүн болгонд олдоод байх боломж биш. Бүлэг үг хэлж байр суурь илэрхийлэх юм уу  эмгэнэлт жүжиг болох гээд байна шүү. Гурван сарын 1-ээс шүүхийн шинэчлэлээр УИХ хурал шүүхийн сахилгын хороо,шүүх гээд бүгдийг авсан. Ерөнхий сайд авлигатай тэмцэх газрыг авсан та нар бүгд санаа зовох хэрэг байхгүй. Ж.Эрдэнэбат хэргээ нэг тийш нь болгочхоод тангараг өргөжиж болохгүй байсан юм уу. Ийм үгийг хэлэх гэж орж ирсэн юм аа УИХ-ын  дарга,  гишүүдээ!!

Н.Нармандах

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.201.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.