Халдвар тархсан өндөр ЭРСДЭЛТЭЙ хороодын танилцуулга
Үйл явдал
/
2021-03-18

Улсын хэмжээнд хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 100 давж, халдвар өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Нийслэл нь халдварын голомт болсон тул эрсдэлгүй нэг ч хороо, гудамж байхгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Тус яамны өнөөдрийн мэдээллээр covid-19 халдварын өндөр эрсдэлтэй хороодыг танилцууллаа.

ТУХАЙЛБАЛ

  • Чингэлтэй дүүргийн 6, 13, 14 хороо
  • Сүхбаатар дүүргийн 6, 9, 10, 11, 15 дугаар хороо
  • Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18 25 26 28
  • Хан-Уул дүүргийн 15, 16, 21 дүгээр хороо
  • Баянгол дүүргийн 4 5 6 25
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 35, дугаар хороо өндөр эрсдэлтэй.

Дээрх хороодод амьдарч буй иргэд, төрийн албан хаагчид халдварт өртөх магадлал өндөр болохыг сануулж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө. Эх уурхай нь тодорхойгүй халдвар дараах хороодод илэрсэн байна.

  • Баянзүрх дүүргийн 5, 10, 22 дугаар хороо
  • Баянгол дүүргийн 13, 15, 25 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 17, 18 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 20, 25, 40 дүгээр хороо
  • Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.

Улаанбаатарт халдварын эрсдэл өндөр байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахихыг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.