Аялал жуулчлалын салбар дахь цахим шинэчлэлд МУИС-ийн дэргэдэх гарааны компанитай хамтарна

Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ), Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх “ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр /2021.03.18/ гарын үсэг зурлаа. Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах хүрээнд аялал жуулчлалын салбарын цахим шинэчлэлийг ийнхүү эхлүүлж байна. Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана:





Хамтын ажиллагааг эхлүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг технологийн дэвшилтэй уялдуулах, аялагчдын зорин очих газрыг дижитал хэлбэрээр сурталчлах боломж бүрдэнэ.
Виртуал орчинд аялах, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр “ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС” ХХК зорин ажиллаж байгаа юм. Тус компани зургаан жилийн өмнөөс судалгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд орчин үеийн VR төхөөрөмжийг ашиглан Монгол Улсын 21 аймгийн өв соёл, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудыг илэрхийлсэн дижитал контент бүтээхээр ажиллаж байгаа аж.
Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд байрлах "Жуулчны мэдээллийн төв" нь ирэх 7 дугаар сард ашиглалтад орох бөгөөд зорин ирэх аялагчдад VR төхөөрөмжөөр дамжуулан дижитал контентын үйлчилгээг санал болгох юм.



Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.213.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24