Дүүргийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл хуралдав
Үйл явдал
/
2021-03-18
Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл өнөөдөр цахимаар хуралдав. Хурлаар дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, түргэн шуурхай үйлчлэх, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах чиглэлээр дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд,
 
1. Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ “Батламж”-ийг 2 жилээр олгох /Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг 1 жилээр олгоно/
2. Ажлын байрны галын аюулгүй ажиллагааны дүгнэлтийг 2 жилээр олгох
3. Худалдаа, үйлчилгээ эрхлэх гурвалсан гэрээний сунгалтыг Ковид-19 цар тахал дуустал түр зогсоох
4. Цагдаагийн байгууллагын камерийн тодорхойлолт олгох процессыг хялбаршуулах
5. Бүрдүүлэх материалыг багасгах
6. Батламж сунгах хүсэлтийг цахимаар авч, ажлын 1-3 хоногт шийдвэрлэх
7. Батламж шинээр олгох хүсэлтийг цаасаар авч ажлын 3-5 хоногт шийдвэрлэх
 
ЦАХИМ СУНГАЛТ ИЛГЭЭХ ЗААВАРЧИЛГА:
Сүхбаатар дүүргийн цахим хуудас - sbd.gov.mn хаягаар Батламжийн сунгалтын хүсэлтийг авна.
Цахим хуудасны нүүр хуудсанд “ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ” цонх руу нэвтрэн орж, үйлчилгээний чиглэл болгоноор бүрдүүлэх материалын жагсаалттай танилцаж болно.
Жагсаалтын хамгийн доод хэсэгт ЦАХИМ СУНГАЛТ хэсэг рүү орж, шаардсан материалуудыг татаж оруулан, хүсэлтээ илгээнэ.
1. Батламж сунгуулах хүсэлт /Албан бичиг эсвэл өргөдөл/
2. Батламж /Худалдаа, үйлчилгээ эрхлэх/
3. Ажлын байрны Галын аюулгүй ажиллагааны дүгнэлт
4. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт /Авто засвар, саун-массажны газар/
5. Хог тээврийн гэрээ
 
 
Жич: Цахим сунгалт нь ломбардаас бусад худалдаа, үйлчилгээнд хамаарна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.96.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.