“Монгол ээжүүдийн нэгдэл”-ээс хятад вакцин хийхийг зогсоохыг шаардлаа
Үйл явдал
/
2021-03-19

Дэлхийн улс орнууд вакциныг зогсоох үйл ажиллагаанд ард түмэн нь нэгдэж байгаа. Түүний нэг нь Монгол улс эхэлж байна гэдгийг тунхаглаж байна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх-д “Монгол ээжүүдийн нэгдэл”-ээс мэдэгдэл хүргүүлж байгаа юм.

2021 оны гуравдугаар сарын 19-нд 2020-2024 он хүртэл МАН-д итгэл хүлээлгэн  саналаа өгсөн билээ. Ард түмэн  МАН-ыг өдгөө хүртэл Монголын тусгаар тогтнолын төлөө тангараг өгсөн улс төрийн хүчин гэдэгт итгэдгийн  илрэл юм. Харамсалтай нь ард түмний итгэл найдварыг уландаа гишгэж  Монгол улсын ирээдүйг авч хэлцэх ухааныг гаргаж чадсангүй. Үндэсний боловсон хүчин нэн хомс болсныг Монголын түм буман ээжүүдийн нэгдэл харж байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхын бүтээсэн эр хүний жудагт бид нар итгэсэн. Өнөөдөр ковид-19 гэх вирусээр дамжуулан үндэстэн болсон генд өөрчлөлт оруулах өвчлүүлэх санаархал бүхий бодлого буурай орнуудад идэвхтэй хэрэгжиж байна. Энэхүү түрэмгий бодлогын эсрэг хаалт хамгааллыг ард түмэн МАН-аас хүсч хүлээж байлаа. Монголын улс төрийн ууган хүчин хэмээгддэг МАН нь Хятадын коммунист намын даалгаврын дагуу Монголчуудын улс гүрнийг залгиж идэх бодлогод гүн автжээ. Уг үйлдлийг бид таван тусгаар тогтнолоороо худалдаж байна гэж харж байгаа юм. Вакцин нэрээр 30 жилийн Ардчилсан түүхэнд хорт хавдрын өвчлөлд автсан, хүний соёл урлагын нөлөөнд орсон улс боллоо. Гагцхүү бидний удамшил энэ бүгдийг зогсоох хамгаалт мөн юм. Үндсэн хуулиар эдлэх учиртай эрүүл мэнд, аюулгүй байдлаар хангуулах эрхийн талаар ээжүүд үг үйлдлээ нэгтгэн, зориглон тэмцэх болсон гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх-д мэдэгдэж байна. Хэрвээ цаашдаа МАН гадны харгис бодлогын эсрэг зогсохгүй аваас “Монголын ээжүүдийн нэгдэл” цусаа урсган, ясаа үүрүүлэн тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Дархлаажуулалтын нэрийн дор боловсон,хүмүүнлэг,дарангуйлал,хүчирхийллийг МАН-ын засгын газар баримтлан ажиллаж байна. Монгол улсын сайдаар ахлуулсан монгол улсын шадар сайд 2 сая иргэнийг дархлаажуулалтад хамруулахаа танилцууллаа. Энэ бол аюулын харанга хүн амынхаа тэн хагасаас илүүг суурь өвчтэй болгох гэж байна. Хүний эрх чөлөөг үндсэн хуулийнхаа хоёрдугаар бүлэгт оруулсан хирнээ эрүүл, аюул орчинд амьдрах эрхийг шинжлэх ухаанаар устгахын төлөө МАН  яагаад ажиллаж байгаа юм бэ?

МАН-ын дарга У.Хүрэлсүх таныг олон олон ээжүүдийн үгийг анхааран сонсож хариулт өгхийг хүсч байна.

  1. Вакцинжуулалтаас болж ямар нэгэн болзошгүй аюул тулгарвал хэн хариуцлага хүлээхийг сонсмоор байна.
  2. Ковидод зориулсан төсөв, PCR оношлуур, зээл тусламж нь эрх баригч нарт бизнес гэж харахад хүргэж байна. Үүний нэгдсэн тайлбарыг ил болго
  3. Вакцинжуулалтын яаран хийх ямар шаардлага тулгарч байгаа вэ?
  4. Орж ирсэн вакциныг туршиж үзэхгүйгээр иргэдэд тарихыг яагаад эрх баригч нар эсэргүүцэхгүй байгаа юм бэ?
  5. Олон оронд вакцинаа зогсоосон байхад манай улс яагаад хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчиж улайран дайрах шалтгаан юу вэ?
  6. Вакцинжуулалтаа албадан хэрэгжүүлж буй аливаа хэлбэрийг эрх баригч намын даргын хуваарь таслан зогсоож болох уу?
  7. Хөл хориогоор дамжуулж вакцинжуулалт эрчимтэй хийнэ гэдэг тал дээр санал нийлж байна уу?

Эдгээр асуултад хариулах үүрэг танд байгаа юу? 2020 оны МАН-аас  сонгуульд нэр дэвшихэд ард түмэн итгэл үнэмшил тавьж сонгосон ойлгож байгаа байх. Эрх мэдэл зуурдынх харин ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага үүрдийн гэдгийг битгий мартаарай гэж энэхүү шаардлагыг хүргүүлжээ.

Н.Нармандах

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.245.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.