Уул уурхайн компаниудтай цахим уулзалт хийлээ
Үйл явдал
/
2021-03-19
Өмнөговь аймаг хэд хэдэн уул уурхайн компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. "Ковид-19" цар тахлын үеийн дэглэмийг сахиулж аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат болон холбогдох албаныхан хамтын ажиллагаатай уул уурхайн компаниудтай цахим уулзалт хийлээ.
 
Энержи ресурс, Терра энержи, Хур эрдэнэ баялаг, Жавхлант орд, Монголын алт , Өсөх зоос, Сауд гоби сэндс, Хүрэн толгой коэл майнинг компаниудтай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажил, 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, 2020-2024 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх #Нутгийн_хишиг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, зарим гэрээг шинэчлэн байгуулж, хамтын ажиллагааг сайжруулахад талууд санал солилцлоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.187.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.