Г.Баасан мэдээлэл хийлээ
Үйл явдал
/
2021-03-20

Өнөөдөр Монголын Ардчилсан холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр тайван замын сануулга цуглаан эхэлсэн. Энэ цуглаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван хүнд мэдэгдэл хүргэсэн. УИХ-ын 76 гишүүнд ажлын долоон хоногийн дотор бичгээр хариу авах шаардлага хүргүүлсэн. УИХ гэдэг бол өөрөө Монголын ард түмний төлөөллийн дээд байгууллага хуульчлагдсан. Үндсэн хуулиар ард түмэн төрийн эрхийг шууд буюу төлөөллийнхөө байгууллагаар удирдана гээд заачихсан байгаа. УИХ-ын гишүүдэд бид ямар шаардлага хүргүүлсэн бэ гэхээр нэгэнт л биднийг төлөөлж байгаа юм бол өнөөдрийн үүсээд байгаа Сү.Батболдын асуудал, шоронгоос гарч ирэнгүүтээ тангараг өргөж байгаа Ж.Эрдэнэбатын асуудал, Монголын ард түмнийг эдийн засгийн баталгаагүйгээр удаан хугацаагаар хорьж байгаа асуудал коронавирусний асуудал дээр хариуцлагагүй хандаж байгаа асуудал, УИХ-ын дарга Ерөнхий сайд нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө санаатайгаар тасалж байгаа асуудал гээд энэ асуудлууд дээр УИХ-ын гишүүн буюу нийт ард иргэд улсын эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах тангараг өргөсөн гишүүн бүхнийг долоо хоногийн дотор ямар байр суурьтай байгаа юм бэ гэдгийг албан бичгээр илэрхийлж өгөөч гэсэн ийм шаардлага хүргүүлсэн. Мэдээж хэрэг үндэсний аюулгүй байдлын асуудал бол бид бүгд мэдэж байгаа Монгол улсын газар, газрын хэвлийн баялаг, эдийн засгийн хараат байдал, монгол хүний эх орондоо ая тухтай сайн ажил амьдралтай байх байдал бүгд алдагдсан. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдалд асуудлууд дээр шуурхай хуралдаач шийдвэр гаргаач энэ монголыг эзэнтэй байгаа гэдэг дээр ард түмэнд итгэл үнэмшил өгөөч гэдэг ийм мэдэгдэл өгсөн. Хуулиар үндэсний аюулгүй байдал шаардлага хүргүүлж болдоггүй. Тийм учраас бид нар хуулийнхаа зохицуулалтын дагуу мэдэгдэл өгсөн. УИХ-ын гишүүдэд бол шаардлага өгсөн. Өнөөдрийн энэ сануулга цуглаан цаашид үргэлжилнэ. Яагаад үргэлжлэх ёстой вэ гэхээр цагаан морин жилд бид залуу байлаа гучин настай байсан. Залуудаа хийсэн Монгол улсыг шударга ёсны байх тэгш шударга байх хууль ёсны байх эх орондоо эрх чөлөөтэй аз жаргалтай амьдрах энэ зорилгыг тавьсан ардчилсан холбооны энэ гучин жилийг бол авлигачид гадна дотны шуналтангууд буруугаар ашигласан энэ гучин жилийн хугацааг үр дүнгүй өнгөрөөсөн. Монголын ард түмнийг эх оронд нь хог түүдэг болгосон. Монголын залуучуудыг ажилгүй болгосон. Заавал авлига өгч байж албан тушаалд ордог болсон. Аль нэгэн нам дагаж явж байж төрийн ажил хийдэг болгосон гээд ингээд маш олон дутагдлууд байгаа. Эд нарыг бид засаж чадахгүй бол хэн засах юм. Бид хийсэн ажлыг маань буруугаар ашигласан улсуудад бид нар л алганы амт амсуулахгүй бол хэн амсуулах юм. Өнөөдөр би гучин настайдаа ардчилал хийж байсан бол өнөөдөр гурван хүүхэдтэй таван ач зээтэй болчхоод сууж байгаа. Би тэд нартаа ийм нийгмийг үлдээхгүй. Тийм учраас үүний төлөө тэмцэнэ.  Эх орон бол Монголын ард түмний эр зориг амь нас  урсах цусны үнэ цэнэ дээр тогтож ирсэн. Бид ч гэсэн шаардлагатай болбол энэ үнэ цэнийг гаргахад бэлэн байна. Монгол хүн эх орондоо эзэн болох ёстой. Эзэнтэй улс байна гэдгийг дэлхий дахинд харууулах ёстой. Яагаад 0,28 хувь нь асар өндөр баян болчхоод байхад үлдсэн нь яагаад ядуу байх ёстой юм. Ард түмэн өнөөдөр яагаад хүлцэнгүй байх ёстой юм. УИХ яагаад үндсэн хуулийг зөрчсөн хууль гаргаад байдаг юм. Зөрчлийн хууль гэдэг үгээр өөрсдөө гэмт хэрэг хийгээд тангараг өргөчихдөг. Ард түмнийг зөрчил гаргалаа гээд өндөр торгодог. Энэ өөрөө юу юм, шударга ёс юм уу тэгш ёс юм уу,  ардчилсан ёс юм уу.

Нөгөө эрх чөлөө чинь юм уу, нөгөө хууль дээдлэх ёс чинь мөн үү гээд бид нарт хөндөх асуудал их байгаа. Өрх болгон түгшүүртэй байгаа. Сая манай цуглаанд наян настай эмээ ирлээ. Хорин долоон жил ажилласан тэр эмээ өнөөдөр тэтгэвэргүй байж байна. Дээрээс нь өөрийнх нь гаргасан хүүхдүүд жар хүрч байна гэж байна. Бүгд ажилгүй байн гэж байна. Бухимдаж байна шүү дээ хөөрхий минь. Тэгэхээр зэрэг бид нар ингэж ард түмнээ эх оронд нь аз жаргалтай амьдруулж чаддаг, итгэл үнэмшилтэй байлгаж чаддаг, өөрийнх нь авьяас билгээр амьдруулж чаддаг тэгж удирдаж чаддаг төргүй байх юм бол бид нарт төр байх хэрэг байгаа юм уу. Эд нар ийм баян байж бид нар ядуу байх ёстой юу. Бид нар ийм хүлцэнгүй байх ёстой юу. Эд нар ингэж ихэнх нь баяжиж бид нарыг ядуу байлгах нь зөв юм уу гэдэг асуудал нойр хүргэхгүй байна. Тийм учраас Монголын ардчилсан холбооны ерэн оны анхдагч нар өнөөдөр ахмадууд болсон. Бид өнөөдөр хийсэн ажлынхаа бурууг засаж зөв руу гаргахын тулд эр зоригтойгоор тэмцэх сануулах цуглаан болсон шүү өнөөдөр. Цуглааныг тэдийд эдийд гэж хэлдэггүй. Цаг төр ямар байна түүнд тааруулж тэмцэл явдаг. Байлдаж байснаа за амраад хоолоо идчихээд ирье дараа нь буудалцъя гэдэггүйтэй адилхан. Тэмцэл Монгол улсын төрийн шийдвэр Монголын ард иргэдийн эсрэг явж байгаа ямар үйлдэл төрөөс гарна тэр үйлдэл болгоны эсрэг бид нар тэмцэнэ. Мэдэгдэл хүргэсэн. Бид нар төрийн ордны баруун хаалгаар төрийн шуудангаар таван хүн томилоод төрийн гурван өндөрлөгт мэдэгдлээ. УИХ-ын 76 гишүүнд шаардлагаа хүргүүлээд гарын үсгээ авчихсан. Бид нар бас төрөө хүндэтгэж байна. Төрд байгаа нөхдүүд гарч ирээд ард иргэд юу хүсээд байгааг уншиг гээд ингээд цаасаар наагаад үлдээж байгаа юм. Тэгээд унших ёстой. Эхнээс нь манай төрийн хамгаалалтынхан, Монголын ардчилсан холбооны анхдагчид өнөөдрийн ахмадууд болсон улсууд тэтгэврийнхээ мөнгийг нийлүүлээд хийсэн юмыг эхнээсээ урж байна. Энэ бол муухай зүйл. Монголын төрийг бусниулж байгаа газар шороог нь хулгай хийж байгаа улсуудтай хариуцлага тооцож чадахгүй мөртлөө хэдэн анхдагч нарынхаа ахмадуудынхаа хийсэн юмыг ураад зогсож байна гэдэг бол маш ёс суртахууны доройтолтой байна. Тэгэхдээ энэ улсуудыг дээрээс ур гэж үүрэг өгч байгаа л даа. Яагаад гэвэл саарал ордонд Монголын ард түмний өмчийг хулгай хийсэн Монголчуудыг санаатайгаар бужигнуулж хооронд нь толхилцуулсан тэр хооронд нь амжиж араар нь хулгай хийсэн улсууд дийлэнх нь болчхоод байна. Тийм учраас бид нар тэвчиж чадахгүй байна тэвчих ёс ч үгүй. Монгол хүн болж төрсөн юм бол өнөөдрийн монголын төрөөс явуулж байгаа бусармаг юмыг тэвчих ёсгүй. Монгол хүн биш бол тэвчих ёстой байх. Би бол цэвэр Монгол хүний хувьд тэвчихгүй.

Би эх орондоо эзэн нь болно. Би энэ эх орны шороонд нь шингэх гэж хүн болж төрсөн учраас. Эх орон намайг юунд дуудна би тэр болгонд бэлэн байх ёстой гэж иргэн хүнийхээ хувьд би үүргээ биелүүлж байгаа. Манай анхдагчид бас үүргээ биелүүлж байгаа. Тийм учраас бид нар УИХ-ын дарга Ерөнхий сайд нарыг Үндэсний аюулгүй байдлын хуралдаа ор,  суу үндэсний аюулгүй байдал гэдэг бол нэг хором ч тасалдах ёсгүй ийм аюулгүй байдлын том эрхэм газар шүү дээ. Гэтэл энэ үндэсний аюулгүй байдлын хурлыг тасалж байна гэдэг эх орноосоо урваж байна гэсэн үг. Бидний цуглаан хугацаа байхгүй өнөө шөнө ч цуглаж мэднэ. Бид нар шуудхан хэлэхэд дайны байдалд орсон. Манайх 76 гишүүнд наад асуудлаар чинь шаардлага хүргүүлсэн. Сү.Батболд гэдэг хүн олон улсын хэмжээнд оффшор яригдаад байхад яагаад их хурлын гишүүнээс нь татахгүй байгаа юм. Ж.Эрдэнэбат гэдэг хүн гурван шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад яагаад тангараг өргөж намайг төлөөлж байгаа юм. Тэр чинь нийт ард түмний элч төлөөлөгч би энэ хүнээр төлөөлүүлэхгүй. Яагаад коронавирус гэж бүтэн жил ард түмнийг гэрт нь хорьчихсон мөртлөө эдийн засаггүй хорьчхоод өнөөдөр яагаад коронавирус 200 300 болчхож байгаа юм. Энэний хариуцлагыг засгийн газар үүрэх ёстой, УИХ үүрэх ёстой. Тийм биз дээ. Бид өнөөдөр тахал тусчхаад байгаа юм уу вирус тусчхаад байгаа юм уу үнэн юм уу худлаа юм уу итгэхэд хүнд болчихлоо. 80000 төгрөгөөр хуурамчаар шинжилгээний хариу гаргаж байна. Энэ засгийн газрын буруу, энэ УИХ-ын буруу яагаад гэвэл төр нь Монголыг худалдаж байгаа учраас төрийн албан хаагчид доороо шинжилгээ худалдаж байна шүү дээ. Бид нар энэ болгон дээр УИХ-ын гишүүдийг байр сууриа бичгээр илэрхийлээд долоо хоногийн хугацаатай шаардах бичиг тавина. Угаасаа өнөөдрөөс эхлээд сануулах тэмцэл эхэлсэн бид энэ тэмцлийг Монгол улсын тусгаар тогтнолын баталгааг хангатал Монголын төрийн өндөрлөгийг ариун болтол нь тэмцэнэ.

Б.Дамбацэрэн

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.