ХӨСҮТ-ийн захирлаар Л.Баттөрийг томиллоо
Үйл явдал
/
2021-03-20

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томилоод байна. Тус төвийн захирал Д.Нямхүүг чөлөөлснөөс хойш Д.Наранзулыг түр томилоод байсан юм. Л.Баттөрийн хувьд өмнө нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирал,  Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.152.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.