БЗД Хязгаарлалт тогтоосноос хойш хийж хэрэгжүүлсэн ажлуудаас....
Үйл явдал
/
2021-03-20
12 дугаар сарын 18-аас хойш Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нийт 136 тохиолдол илэрсэн.
 
Баянзүрх дүүргийн 26-р хороонд 3 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хязгаарлалт тогтоосон. Хязгаарлалтын дэглэм тогтсон цагаас хойш нийт 11500 өрх айлд санамж бичиг хүргүүлж, өглөөний 07:30 минутаас 12:00 цаг хүртэл чанга яригчаар мэдээлэл өгсөн.
3 дугаар сарын 17-оос 19-ны хооронд явуулын шинжилгээний 36 баг ажиллаж (нэг баг 4 хүнтэй) 11058 өрхийн 17550 гаруй иргэнээс шинжилгээ авсан. 542 өрх хаалга, үүдээ тайлаагүйгээс болж шинжилгээнд хамрагдаж чадаагүй. Мөн зарим иргэд өмнөх өдөр шинжилгээ өгсөн гэх шалтгаанаар шинжилгээнд хамрагдаагүй.
 
Эхний ээлжний 16100 гаруй иргэний шинжилгээнээс 28 тохиолдол бүртгэгдсэн.
 
Эерэг тохиолдол бүртгэгдсэн 28 тохиолдлыг ХӨСҮТ-өөс баг ирж тусгаарласан.
 
26 дугаар хороонд хөл хорионы үед нийт 500 гаруй иргэд орж гарсан байдаг. Тухайлбал Эрүүл мэндийн шалтгаан, ажил явдал, бизнесийн байгууллагаруу орж гарах, хүнсний татан авалт хийгдсэн.
 
Хүнсний дэлгүүр, эмийн сангуудын үйл ажиллагаа хэвийн хомстолд орсон зүйл байхгүй.
 
Тохижилт, үйлчилгээний хэлтэс 3 дугаар сарын 18,19-ны өдөр 26 дугаар хороонд үүссэн үүсмэл хог, замын хогуудыг бүгдийг нь ачиж, цэвэрлэж ариутгал, халдваргүйтгэлд бэлдсэн.
Ариутгал халдваргүйтгэлийг “Орхон овоо” ХХК-тай хамтарч нийт 127 байрны 243 орц, хонгил, нийтийн эзэмшлийн талбай, цонх хаалга гэх нийт 91770м2 талбайг ариутгаж, халдваргүйтгэл хийж маргааш гэхэд дуусгахаар төлөвлөөд байна.
 
Хязгаарлалтын үед Онцгой байдлын 20 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 310 алба хаагч, хорооны байранд түр шуурхай штаб гарган ажиллаж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.88.110)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.