Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:
-Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь хамгийн олон хүн амтай хороо. Бид 11600 өрхийг шинжилгээнд хамруулахаас 11058 өрхийн хаалгыг тогшиж, нийт 17550 иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Төлөвлөгөөгөөр 16 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах байсан ч түрээсийн байр олон байдгаас энэ тоо өндөр гарсан. Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ рүү тээвэрлэсэн. Ойрын хавьтлуудыг гэрийн хорионд байлгаж байна. Ариутгал халдваргүйтгэлээ хийчихсэн байгаа. Хорооны иргэд бухимдалтай байна. Анхан шат руу дайрч байна. Тиймээс Засаг даргын хувьд хүсэлтээ НОК-д хүргүүлсэн. Одоо бидэнд дархлаажуулалтын ажил үлдсэн. Тиймээс 50-64 насны 2500 хүн, хөгжлийн бэрхшээлтэй 200 гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулах ёстой. Энэ ажлыг хөл хорио тогтоолгүйгээр явуулж болно гэлээ.