Хятад вакцин тариулсан иргэдийг БНХАУ руу чөлөөтэй нэвтрүүлэхээр болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-22

БНХАУ-ын эрх баригчид гаднын улс орнуудад хилээ аажмаар нээж эхэлж байна. Гэхдээ тус улсаас тавьж байгаа ганц нөхцөл бол хилээр нэвтрэх гаднын иргэн хятад вакцин тариулсан байх шаардлагатай аж.  Гадаадын 20 орчим улсад суугаа Хятадын ЭСЯ-наас тухайн "хятад вакцин тариулсан  иргэд хилээр чөлөөтэй нэвтрэх боломж бүрдсэн" талаар мэдээлсэн байна. Эдгээр улсуудын тоонд Хонконг, Австрали, Их Британи, Ирак, Тайланд, Хорват, Филиппин, Грек, Израил, Энэтхэг, Индонез, Итали, Нигери, Норвеги, Пакистан, АНУ оржээ.

Гэвч дээрх орнуудын заримд нь Хятадын вакциныг хүлээн зөвшөөрөөгүй тул асуудал үүсэж болзошгүй аж. 

Хятадыг зорих гадны иргэд нэг бол вакцины хоёр тунг хийлгэсэн байх, эсвэл аялалд гарахаас 14 хоногийн өмнө эхний тунг хийлгэсэн байх шаардлага тавьж байгаа аж.

БНХАУ одоогоор CanSino, Sinopharm болон Sinovac Biotech компаниудын үйлдвэрлэсэн гурван вакцин хэрэглээнд нэвтрүүлээд байна.  Эдгээр вакцинуудын үр дүнгийн талаар болон судалгааны үе шатын талаарх мэдээлэл хомс байгаа аж. 2020 оны сүүлээр БНХАУ-ын эрх баригчид Sinopharm компанийн вакциныг зах зээлд нийлүүлэх зөвшөөрөл олгосон. Sinopharm-ын компанийн мэдээлснээр тус вакцин 79 хувийн үр дүнтэй юм байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.78.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.