Дуучин Д.Болд ЦЕГ-аас эрэн сурвалжласаны дагуу очиж уулзжээ
Үйл явдал
/
2021-03-22

Хан-Уул дүүргийн дүүргийн иргэдийн анхан шатны шүүхэд  Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдод холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Иргэн нэхэмжлэл гаргасаны дагуу дуучинд зарлан хуудас илгээжээ. Гэвч дуучин гэрийн хаягтаа байгаагүйгээс үүдэн шүүхээс цагдаагийн байгууллагад хандаж, “Олж тогтоо, Эрэн сурвалжил”  хэмээх бичиг илгээжээ.

Гэрийн хаягтаа байхгүй хүнийг буруутай ч бай, буруугүй ч бай эрэн сурвалжлах хуулийн  тогтолцоотой ажээ. Энэ хуулийн зохицуулалтын дагуу ЦЕГ-ынхан өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дуучин Д.Болдыг сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжилж буйгаа олон нийтэд зарласан юм.

Шүүхээс зарлан дуудаж, эрэн сурвалжласаны дагуу,  дуучин хуулийн байгууллагынхантай уулзаж, асуудлыг шийдвэрлэсэнийг эх сурвалж мэдээллээ. Д.Болд цахим хуудастаа  “Би өргөө гэртээ Ододтой бүжиглэе шоу үзээд хэвтэж байгаа шүү”  хэмээн нийтэлсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.107.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.