Сансарын нисгэгч Ж.Гүррагчааг “ЧИНГИС ХААН ОДОН”-гоор шагналаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-22

Монголын Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын баатар, Зөвлөлт холбоот улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад “Төрийн тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонгоор шагналаа.

Шагналын үеэр сансарын нисгэгч Ж.Гүррагчаа хэлсэн үгэндээ “Би Монгол төрийнхөө хайр ивээлийг олон удаа хүртлээ. Энэ шагнал бол надтай хамт сансар судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүнийг шагнасан үйл хэрэг гэж бодож байна. Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч танд баярлалаа” гэлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад "Өнөөдөр Монгол улсын Засгийн газрын тэргүүнтэй уулзсан. Санаа бодлынхоо хүрээнд олон зорилтод томоохон төслүүдийг хийхээр ярилцлаа. Манай Ганзориг ЗХУ-ын сансарын нисгэгчидтэй хамт олон хоног хийсэн судалгааны үр дүнд Монгол улсад академийн хэмжээний томоохон бодлого гаргасан. Манай дараагийн үе хангалттай бүртгэгдлээ. Манай залуучууд улаан нүдэн гариг руу зочлох боломж бүрдсэн. Та бүхэнд сасарын хамтарсан нислэгийн жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол улсын сансарын хиймэл дагуулд дараагийн шинэ хөтөлбөрийг боловсрулуах ёстой. Монгол залуучууд сансарт нисэхэд ойрхон болсон. Би энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулахсан гэж хчиээж явдаг... "

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.63.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.