Худалдаа, үйлчилгээний байгууллагуудад шөнийн шалгалт хийж байна
Үйл явдал
/
2021-03-22
Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд коронавируст цар тахалтай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээний хүрээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Түр журмын хэрэгжилт болон халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд өдөр бүр 17.00-22.00 цагийн хооронд хяналт, шалгалтыг хийж байна.
 
Шалгалтаар худалдаа, үйлчилгээний нийт 1164 байгууллагыг хамруулж, хүн хоорондын зай бариагүй, QR код болон гар бүртгэл, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй зэрэг нийтлэг 360 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 285 зөрчлийг арилгуулан, 75 зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
 
Энэхүү хяналт, шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хуваалцах
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.