Шуурхай штабын дарга Булган, Сэлэнгэ аймгийн нутагт ХЯНАЛТЫН ПОСТ ажиллуулах санал гаргав
Үйл явдал
/
2021-03-23

Даваа гараг бүрийн 11:00 цагт хуралддаг аймгийн Засаг даргын шуурхай хуралдааны үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, шуурхай штабын дарга Г.Ганбаатар мэдээлэл хийлээ.

             Амны хаалтгүй иргэд тэр дундаа ЕБС-ын ахлах ангийн сурагчид амны хаалт зүйхгүй гадуур хий дэмий сэлгүүцэж байгааг БСУГ анхаарах хэрэгтэй. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд QR код байршуулсан хэдий ч иргэдэд шаардлага тавихгүй байгааг хэллээ.
             Зэргэлдээ аймгуудад коронавирусын халдвар тархаж эрсдэл өндөр болж байгаа тул зам дагуу хяналтаа сайжруулж Сэлэнгэ, Булган аймгуудын удирдлагуудтай зөвшилцөж хяналтын пост ажиллуулах санал гаргалаа. Учир нь Булган, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул зэрэг аймгуудад халдварын тохиолдол батлагдаад байгаа юм.
 
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.