
2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн халдвартай бүс нутаг /Улаанбаатар, Дархан-Уул, Завхан, Төв, Архангай, Өвөрхангай, Увс, Хөвсгөл/-аас ирж буй иргэдийг аймгийн Онцгой комиссын шийдвэр гартал Сэлэнгэ аймаг руу нэвтрүүлэхгүй.
- Халдвартай бүс нутаг руу Сэлэнгэ аймгийн иргэдийг Сэлэнгэ аймгаас гаргахгүй бөгөөд харъяаллын дагуу өөр аймаг орон нутгийн иргэдийг гаргана.
- Халдвартай бүс нутгаас ирж буй Сэлэнгэ аймгийн харъяат иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх бөгөөд ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлана.
- Сумдын Онцгой комиссын дарга нар зорчих иргэдийн асуумж, зөвшөөрлийн хуудсан дээр хаана очихыг нь тодорхой заасан тамгатай, гарын үсэгтэй бичгээр үйлчилнэ.
- Зайлшгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд голомттой бүсээс ирж байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулан нэвтрүүлнэ.
- Постуудын бүртгэл судалгааг чанаржуулж, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, эрчимжүүлэхийг сумдын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24