Шүүгчид авлига авсан асуудлыг шалгуулна
Үйл явдал
/
2021-03-23

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Тус асуудалд нэр дурдагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын байдал үүсгэсэн эсэхийг хуулийн хүрээнд шалгаж, бодит байдлыг тогтоолгохоор тус газраас Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.