Ж.Байгалмаа: Онц шаардлагагүй бол гэрээсээ битгий гараарай
Үйл явдал
/
2021-03-23

 

Ж.Байгалмаа:  ХӨСҮТ-ийн албаны дарга

Улаанбаатар хотод 191 тохиолдол илэрч нийт халдварын тоо 4474 болсон байна. Өчигдөр 24 цагт орон нутагт  Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3,  Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 тохиолдол тус тус илэрч нийт орон нутаг дахь тохиолдол 382 боллоо. Эдгээр тохиолдлуудад эмчилгээ тусламж үзүүлж байсан  хоёр эмч өвдсөн байна.  Батлагдсан тохиолдлуудын шинж тэмдэг, эмнэлзүйн хувьд хөнгөн 1218, хүндэвтэр 183, хүнд 14, 4 хүн маш хүнд байдалтай байна. Улаанбаатар хотын нөхцөл байдлын хувьд өргөн тархсан байгаа. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газар явахгүй байх хэрэгтэй. Хүмүүс хоорондын бөөгнөрөл үүсгэхгүй байх. Өөрийгөө халдвараас сэргийлж мөн бусдыг халдвараас сэргийлэх юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.