Г.Болдмаа: 50-64 насны иргэд вакцинжуулалтад хамрагдах хүрээ бага байна
Үйл явдал
/
2021-03-23

Г.Болдмаа: ЭМЯ-ны хэлтсийн дарг

Өчигдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 23 цэг ажиллаж 104 багийн 732 ажилтан ажилласан. Нийт дархлаажуулалтад хамрагдсан 12.573 хүнийг хамруулжээ. Орон нутгийн хэмжээнд Өмнөговь аймгийн нийт 12 суманд 1610 хүнийг дархлаажуулалтад хамруулж нийт 5044 хүнийг тус тус дархлаажуулсан байна. Харин Монгол улсын хэмжээнд нийт 223444 хүнийг вакцинд хамруулжээ. Зорилгот бүлгийн эрэмбэлэлтийн дагуу дархлаажуулалтад хамруулж байгаа. Нийт найман үе шаттай дархлаажуулалтын таван үе шатыг амжилттай дархлаажуулжээ. Дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай 50-64 насны иргэд хамрагдах хүрээ  бага байна. Хороогоор нь дуудаж вакцинд хамрагдуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.