Б.Энхбаяр: Албан тушаалаа ашиглан СЭТГҮҮЛЧДИЙГ цагдаа шүүхийн байгууллагаар айлгаж болохгүй
Үйл явдал
/
2021-03-23

Улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулж хардсан сэрдсэн үйлдэлд гүтгэсэн гэдгээр мөн эрүүгийн журмаар гомдол гаргахгүй гэдэг тайлбарыг оруулж байна. 2020 оны 1 дүгээр сард Улсын Их Хурал эрүүгийн хуулийн энэ зүйл ангийг өөрчлөхдөө гүтгэх гэдэг гарчгийг худал мэдээлэл тараах болгож өөрчилсөн. Үүнийг буцаагаад гүтгэх гэж томьёолох нь зүйтэй гэдэг агуулгаар өөрчлөлт оруулсан. Учир нь гүтгэх гэдэг зүйл нь өөрөө хууль зүйн хувьд зөв нэршил томьёолол юм.

Хүний санамсаргүй, болгоомжгүй, алдсан, эсвэл мэдэх боломжгүй байсан энэ үйлдлийнх нь төлөө эрүүгийн ял шийтгэл ноогдуулах нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзсэн. Иргэд болон сэтгүүлчдийн хувьд гол асууж байгаа асуулт бол улстөрч ч гэсэн хүн шүү дээ, яагаад улс төрч хүн нэр төрд нь халдсан үйл явдлын журмаар гомдол гаргах эрхгүй байх ёстой юм бэ? гэдэг ийм асуудлыг бол тавьж байна. Хууль санаачлагчид бидний хувьд юу гэж үзсэн бэ гэхээр улстөрч гэдэг хүний нэр төрийн асуудалд бол тухайн хүн гэхээсээ илүү төрийн нэр хүнд, олон нийтийн эрх ашиг явж байгаа юм. Олон нийтээс итгэл өвөртлөсөн хүний хувьд илүү хариуцлага өндөртэй, нээлттэй байх шаардлагатай. Нөгөө талаар хамгийн гол шаардлага нь бол албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх системтэй нь холбоотой гарч байгаа мэдэгдэл хийхээр хүлээцтэй, тэвчээртэй байх учиртай юм гэж үзсэн.

Иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг улстөрийн албан тушаалын давуу байдлаа ашиглан цагдаа шүүхийн байгууллагаар айлгах, эх сурвалжаа хэлэхийг шаардах ийм байдлаар амыг нь үдэх, мэдэх эрхийг зөрчих санаачлагыг олгож болохгүй гэж үзсэн. Харин хувь хүний нэр төр, гэр бүлийн үнэт зүйлд халдсан, албан тушаал эрхэлдэгтэй нь холбоотой биш хүн гэдэг утгаар нь гүжирдэж байгаа бол бусад иргэдийнхээ адил нэр төрөө сэргээлгэх, хамгаалуулах боломжыг хөндөөгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.