Б.Жаргалмаа: Хүний эрхийн хамгаалагчдыг ажиллах эрхийг нээлттэй болгохын тулд хуульд өөрчлөлт оруулъя
Үйл явдал
/
2021-03-23

УИХ-ын гишүүд эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа 

"Гишүүд маань хуулийн үзэл баримтлал, зарчмын тухай та бүхэн мэдээллийг өгсөн хуулийн төслийг өргөн барьж байна. Цагдаагийн байгууллагад 2020 оны 8 дугаар сард бүртгэгдсэн эрүүгийн хуулийн 13,14 дүгээр хуульд зааснаар илт худал мэдээлэл тараах  гэмт хэргийн судалгаагаар 2020 оны 8 дугаар сарын 31ны байдлаар нийт 107 эрүүгийн хэрэг бүртгэгдсэн. Улстөрд нөлөө бүхий итгээдийн гомдлоор хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдуулан шалгагдсан хэргийн тоо 36 байна. Энэ хуулийг нэн шаардлагатай гэдгийг үзүүлж байгаа тоон үзүүлэлт юм. Сэтгүүлчиддээ хандаж нэг зүйлийг хэлэхэд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрх хэрэжүүлэх хамгаалах хүний эрхийн зөрчлийг илрүүлж олон нийт мэдээллэхэд хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлчдийн оролцоо асар их гэдгийг та бүхэн мэднэ. Иргэдийн мэдэх мэдээлэлтэй байх эрхийг хэрэгжүүлж, тухайн нийгмийн харилцаандах  зөрчлийн доголдолтой асуудлыг илчлэн, асуудал дэвшүүлэн мэдээллэлдгээрээ сэтгүүлчид бол хүний эрхийн хамгаалагчид байдаг. Тэр хүний эрхийн хамгаалагчдыг ажиилах эрхийг нээлттэй болгохын тулд бид энэхүү хуулинд нэмэлт өөрчлөлтийг оруулж байгаа юм" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.