Орхон аймагт ЖДҮ-г дэмжих ХОЁР ИХ НАЯД төгрөгийн зээлд зургаан ААН, 21 иргэн хамрагдаад байна
Үйл явдал
/
2021-03-23
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд тусгагдсан жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай нийт хоёр их наяд төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн.  
 
Тэгвэл Орхон аймгийн арилжааны банкуудад зээлийг судлах, олгох үйл ажиллагаа  хэрхэн явагдаж байгаа, бизнес эрхлэгч иргэн аж ахуйн нэгжид тулгамдаж буй нийтлэг асуудлын талаар мэдээлэл солилцох зорилгоор аймгийн Засаг дарга Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны долоон банк болон Монгол банкны төлөөлөлтэй уулзлаа.
 
      Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
 
 
 Арилжааны банкуудын хувьд тус зээлийг олгохоор иргэдээс онлайнаар болон биечлэн хүсэлт хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ долоо хоногоос эхлэн зээл олгогдож эхлэх мэдээллийг өгч байлаа. Өнөөдрийн байдлаар манай аймгийн хувьд 6 ААН, 21 иргэн тус зээлд хамрагдсан байна. Банкны зүгээс нөхцөл шаардлага хангаж байгаа бүхий л зээлдэгчдэд зээл олгохыг зорьж байгаа гэдгээ мөн хэлсэн юм. 
 
Зээл авахыг хүсэгч иргэн аж ахуйн нэгж тодорхой мэдээллийг нэн тэргүүнд харилцагч банкуудаасаа авах шаардлагатай. Үүний дараа зээлийн шаардлага хангаж байгаа тохиолдолд материал бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ.
 
Энэ үеэр Улаанбаатар хотын Зээлийн батлан даалтын сангийн холбогдох хүмүүстэй цахимаар холбогдож мэдээлэл солилцсон. Ингэхдээ зээл олгогчдод заавал ЖДҮ-ийн бизнес эрхлэгчийн тодорхойлолтыг ХХААГ-аас авч ирэхийг шаардаж иргэдэд  чирэгдэл үүсгэхгүй байхыг харилцан тохиролцлоо. 
 
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.22.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.