3 дугаар сарын 15-ны өдрийн шуурганаар эвдрэл гарсан объектуудыг засварлаж байна

3-р сарын 15-нд цаг агаарын нөхцөл хүндэрч хүчтэй салхи шуурга дэгдсэний улмаас аймгийн хэмжээнд 200 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ. Гарсан эвдрэл гэмтлийг арилгуулахаар холбогдох албаныханд үүрэг болгосон.
Жаргалант суманд "МХС" ХХК-ийн харьяа холбооны 3 ширхэг модон тулгуур салхинд унасныг тус байгууллагын техникийн шуурхай бүлэг 3 дугаар сарын 17-ны өдөр сэргээн засварлаж хэвийн болгосон.
Баян-Өндөр сумын “Дэгдээхий”, “Бялзуухай” болон 21-р цэцэрлэгийн дээврийн зарим хэсэг ховхорч парапетны төмөр унасныг газар дээр нь үзлэг хэмжилт хийж, засварын ажлын зураг төслийг боловсруулж байна.
Мөн 20-р сургуулийн гадна талбайд 2020 онд хийсэн хиймэл зүлэг зарим хэсэгтээ ховхорсныг гүйцэтгэгч байгууллага засах, 15-р сургуулийн дээврийн борооны ус зайлуулах хоолой унасныг сургуулиар бөхлүүлэх үүрэг даалгаврыг өглөө.
Түүнчлэн 8-р сургуулийн гадна цэвэр усны шугам хагарч гэмтэл гарсныг “ЭУДТС” ОНӨХК засварлаж ашиглалтын хэвийн байдлыг хангаад байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.235.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-22
-
2025-04-24