Ачаа тээврийн жолооч нарыг яаралтай вакцинд хамруулах үүрэг өглөө
Үйл явдал
/
2021-03-23

 Цар тахлаас шалтгаалан цахимаар хуралдаж буй аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд зарим алба хэлтсийн дарга нар мэдээлэл хийсэн бол Засаг дарга  албаны хүмүүст дараах үүрэг чиглэлийг өглөө.

           Тэрээр зэргэлдээ Булган аймагт коронавирусын халдвартай иргэн зорчсон тул хавьтлыг тогтоон шинжилгээ авч байгаа. Иймд шинжилгээний хариу гартал энэ чиглэлээс орох хөдөлгөөнийг түр хязгаарлах хэрэгтэйг албаны хүмүүст анхаарууллаа. Мөн ачаа тээврийн жолооч нарыг яаралтай вакцинд хамруулахыг ЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүхээд үүрэг болголоо.
           Эрсдэл дэргэд ирсээр байхад иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй, дэглэм зөрчиж, хүүхдүүд олноор дэмий сэлгүүцэх зэрэг зөрчил ажиглагдсаар байгаа нь харамсалтай байна. Холбогдох албаны хүмүүс үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Халдвартай бүс нутгаас ирчхээд гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчиж гадуур явж буй иргэдийг төлбөрийг нь гаргуулан орон нутгаас гаргасан тусгаарлалтын байранд тусгаарлах хэрэгтэй гэдгийг хэллээ.
                  Түүнчлэн цар тахал дэгдсэн цагаас эхлэн ажиллаж, одоо эргүүл шалгалтын ажлыг чанартай гүйцэтгэж байгаа багийн ажлын алба, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчдад нэг удаагийн урамшуулал олгох талаар үүрэг өглөө.  
 
Мэдээллийн төв
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.179.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.