Б.Баярсайхан гишүүн А.Ариунзаяа сайдыг бут ниргэлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-03-24

УИХ-ын байнгын хорооны хуралдааын үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяаг зад шүүмжиллээ. 

ХНХ-ийн сайд А.Ариунзаяа: Гэр бүлийн хүчирхийлэл Монгол улсад нэлээдгүй хавтгайрсан. Энэ бол бид 2016 онд Үндэсний судалгааг явуулаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар ази номхон далайд хийж хэрэгжүүлсэн энэ судалгааг Монгол улсад хийхэд үнэхээр гурван эмэгтэй тутмын нэг нь гэр бүл дотнын хамтрагчийн биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна гэсэн тоон мэдээлэл гарсан байна. Энэ бол тухайн эмэгтэйчүүдийн нэг хүрэхгүй хувь нь цагдаад мэдэгдсэн байдаг 40 хүрэхгүй хувь нь хэн нэгэнд мэдэгдсэн байдаг. Ер нь үндсэндээ бол хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс хэнд хандахаа мэдэхгүй өөрсдөө хүчирхийлэлд өртөж байна гэдгээ ч төдийлөн мэдэхгүй. Угаасаа л ийм байдаг юм байна угаасаа л үеийн үед өөрсдөө хүчирхийлэл харж өссөн өөрсдөө хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс чинь эргээд хүчирхийлэл үйлдэгч болдог юм байна гэж. Энэ бол бид нар том төслийг хандлагын өөрчлөлтүүдийг хийх ёстой юм байна. Хүчирхийллийн гинжийг таслах ёстой юм байна. Бид нар хөвгүүдээ илүү зөөлөн энэрэнгүй нинжин сэтгэлтэй хүчирхийллийг үл үйлддэг болгож байж хэзээ нэгэн цагт хүчирхийллийн гинж тасарна гэж өнөөдөр бид нар нөлөөллийн ажлуудыг хийх ёстой. Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд зөрчлийн хуульд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг болгож оруулж ирсэн нэг талаасаа сайн. Нөгөө талаасаа шууд нэг үе шаттай арга хэмжээ авч байгаа учраас үүнийг бас арай өөрчлөх наана нь сургах арай өөр алхмуудыг авах хэрэгцээ шаардлага үүссэн. Мэдээж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа хүн бол ямар нэгэн боловсролын ялгаа байхгүй хөгжлийн ялгаа байхгүй баян хоосны ялгаа байхгүй ижил байгаад байдаг юм байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Сэтгэл дундуур байгаагаа илэрхийлье. Ариунзаяа сайд аа асуудлаа сайн судлаач яагаад УИХ-ын гишүүдэд буруу мэдээлэл өгөөд байгаа юм бэ? Байнгын хороон дээр яагаад хариуцлагагүй худлаа мэдээлэл хийгээд байгаа юм бэ? Боловсролын салбарт эрүүл мэндийн хичээл бие даасан хөтөлбөрөөр ороод хоёр гурван жил болж байна. Эрдэмбилэг дарга аа энийг Эрүүл мэндийн яам Боловсролын яамтай хамтарч аль хэдийн хийсэн. Нэгээс гуравдугаар ангид бусад хичээлийн агуулгад тусгаад дөрвөөс арванхоёрдугаар ангид тодорхой бие даасан хичээл болоод эрүүл мэндийн хичээл орж байгаа. Энэ дээр буруу мэдээлэл өгч байгаад харамсалтай байна. Бүгдээрээ хамтарсан бодлогоор явах ёстой гээд байх юм. Яг энийг хийхийн тулд та бүхэн юу хийсэн юм. Салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж өнөөдрийн явагдаад байгаа хэрэгжээд байгаа бодлого шийдвэрийг засах залруулах нэгтгэх үйл ажиллагаагаа нэгтгэх тал дээр та нар яг юу хийсэн юм бэ юу хийж байгаа юм бэ. Тэгэхээс биш зүгээр нэг тайлан уншаад танин мэдэхүйн шинж чанартай юм яриад хурал өнгөрөөмөөргүй байна. Өнгөрсөн жил Засгийн газар дөнгөж шинээр байгуулагдмагц нь яг энэ талаар ярих гэж Ариунзаяа сайд Эрүүл мэнд боловсрол Хөдөлмөр нийгэм хамгааллын яам энэ дөрвөн салбарын сайд төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж хүний хөгжлийн бодлого хүний эрхийг хамгаалах тал дээр  яаж хамтарч ажиллах вэ? Гол бодлого нь Хөдөлмөр нийгэм хамгааллын яаман дээр явна гээд зангидаад уулзуулсан. Энэнээс хойш долоо найман сарын хооронд та нар юу хийсэн юм бэ? Хоёр дахь би Ариунзаяа сайдаас асуух асуулт байна. Энэ хүүхэд хамгааллын ажил дээр Шадар сайд Боловсролын сайд хоёр хамтраад хоёр жилийн өмнө энэ жил гурав дахь жил нь байсан. Жил болгон гурван сарын арван тавныг хүүхэд эрхэм хэрэглэгч гэдэг үндэсний өдөр болгохоор зарласан. Танай яам юу ч хийгээгүй танай Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар ямар ч ажил хийгээгүй мартсан. Өнгөрсөн хоёр жил маш үр дүнтэй ажлууд хийсэн. Энэний үр дүн хэрэгжилтийг ерөөсөө хангуулахгүй байгаа ажиллахгүй байгаа тэгээд хүүхдийн хүчирхийлэл ийм байдаг гээд тоо яриад яах юм бэ. Ийм байдгийг нь мэдэж байгаа тэгээд юу хийж байгаа юм. Бүхэл бүтэн том салбар байж эрх мэдэлтэй сайд дарга нар бүхэл бүтэн агентлаг байж юу ч хийхгүй хүүхэд хамгааллын ажлыг төрийн бус байгууллагууд төсвөөс нэг төгрөг ч авахгүйгээр сэтгэлээсээ зориулаад явдаг юм. Зүгээр л тоо уншаад байх юм. Одоо наад тоо уншихаа боль. Яг бодитой үр дүнтэй юу хийгээд байгаа юм. Ажлаа худлаа судлахгүй эрүүл мэндийн хичээл ороод гурван жил болж байхад. Одоо ийм байнгын хороодын ийм чухал хурал ийм тайлан хэлэлцэхдээ ингэж үр дүнгүй ажилламааргүй байна. Яагаад Шадар сайдын тушаалаар үндэсний өдөр болсон хүүхэд хамгааллын өдрийг яагаад юу ч хийгээгүй танай байгууллага өнгөрөөсөн юм бэ. Бүх зүйлийг боловсролын салбарыг хүүхдийг багаас нь гэж хэлж байгаа нь зөв ч гэсэн. Танай яам эцэг эхчүүдийг хариуцлагажуулах тал дээр залуучуудыг хөгжүүлэх тал дээр гэр бүлийн талаар танай яам юу хийж байгаа юм. Би одоо болтол өнгөрсөн жил байнгын хороон дээр хүүхэд хамгааллын зардал үр дүндээ хүрч байна уу үгүй юу гэдэг хариултаа авч чадаагүй байгаа шүү Ариунзаяа сайд аа. Би ийм хоёр асуултыг асууж байна. Та нар хамтарч юу хийж байгаа юм. Хүүхэд эрхэм хэрэглэгч гэдэг өдрийг яагаад мартсан юм. Яагаад энэ өдрийг тэмдэглээгүй юм. Ямар бодитой үр дүнтэй ажил хийж байгаа юм бэ энийг тодорхой сонсмоор байна.

ХНХ сайд А.Ариунзаяа: Түрүүн эрүүл мэндийн хичээл орохоор болсон. Өнгөрсөн жил болон энэ жил ковидын нөхцөл байдлын улмаас хичээлүүд ерөнхийдөө ороогүй гэдгийг хэлсэн шүү дээ. Би эрүүл мэндийн хичээлийг оруулах хэрэгтэй гэж шинээр оруулах гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай хүлцэл өчье. Эрүүл мэндийн хичээлүүд батлагдаад орж эхэлсэн өнгөрсөн жил болоод энэ жилийн хувьд хичээл ер нь дийлэнхдээ нийтлэгээр орсонгүй ингээд өнгөрлөө гэдгийг хэлсэн. Эрүүл мэндийн хичээлийг агуулгаар нь оруулах бодлого шийдвэр гарсан нь өөрөө сайшаалтай хэрэг гэж хэлсэн байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт хүүхэд эрхэм хэрэглэгч гэж олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гээд тухайн өдөр нь Баярсайхан гишүүнтэй тухайн өдөр нь өөрөө над руу залгаж хэлсэн байгаа. Манай агентлаг болон төрийн нарийн бичгийн дарга нартай бас ярьсан байсан. Өнгөрсөн хугацаанд арай өргөн хүрээнд арай илүү далайцтай үйл ажиллагаануудыг явуулсан байгаа. Энэ жилийн хувьд яахын аргагүй ковид цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд маань нэлээдгүй хумигдмал байгааг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас бид олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр учраас хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагатай хамтраад олон улсын хурал зохион байгуулсан байгаа Баярсайхан гишүүнийхээ санал хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг нь бүгдийг нь дэмжиж байгаа илүү сайн ажиллана гэдгээ хэлэх байна.

Яг юу хэрэгжүүлсэн бэ гэдэг дээр дутуу хариулах шиг боллоо. Хүний хөгжлийн цогц бодлого гэж Баярсайхан гишүүн маш сайн зүйлийг санаачлаад биднийг шахаад явж байгаа бид бол хамтарч ажиллах нэг нөгөө талаас хүний хөгжлийн цогц бодлогыг алсын хараа 2050 хөгжлийн хөтөлбөр батлагдахад тэр дотор дэд хөтөлбөр болж батлагдах ёстой. Эдгээр ажлын хэсгүүд есөн дэд хуулиуд буюу есөн дэд бодлогууд гарах ёстой. Эдгээрийн нэг нь бол хүний хөгжлийн бодлого юм байгаа юм. Энэ бол хэрэг эрхлэх газар дээр тухайн ажлын хэсгүүд байгуулагдаад яг процессынхоо хэмжээнд явж байгаа. Баярсайхан гишүүн хэлсэн энэ салбар дундын асуудал учраас аль нэг яам нь өөрөө дангаараа энийг гаргах нь төдийлөн оновчтой биш. Адилхан хэмжээндээ хэрэг эрхлэх дээр тухайлсан ажлын хэсгүүд гараад зохицуулалтууд нь явах ёстой. Нөгөө талаас Баярсайхан гишүүнийхээ та нар гэр бүл хүний хөгжил дээр илүү анхаарах ёстой гэдэг дээр бид саналыг нь аваад яамны бүтэцтэй ч гэсэн гэр бүл хүний хөгжлийн газрыг тусгайлж гаргасан байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Ариунзаяа сайд аа энэ бол миний санаачилсан ажил биш ээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орчихсон ажлуудыг л би Засгийн газрын бодлого шийдвэрийг л хэрэгжүүлэх гээд байгаа юм. Жаахан урагшлуулах юм бол Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт суугдаад ард түмэнд амлагдаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр таван жилийн хөгжүүлэх үндсэн чиглэлд суусан ажлуудыг би тантай яриад байгаа юм. Би тантай хүний хөгжлийн цогц бодлогыг ганцхан яриагүй. Хүний хөгжлийн цогц бодлого дотор байж байгаа өнөөдрийн энэ хүчирхийллийн асуудал энэ асуудлууд чинь үнэндээ үр дүнгүй яваад байна. Энэ дээр та яг бодитой юу хийж байгаа юм бэ гэдэг дээр яриад байхаар Баярсайхан гишүүний санаачилсан ажил гээд байх юм. Хүүхэд эрхэм хэрэглэгч гэдэг чинь зургаан сарын нэгнээс гадна хүүхдийн эрхийг хамгаалах бас нэг өдөр.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.