Газар хөдлөлт болоод өнгөрсөний дараа “УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ” цахим сургалт хийлээ
Үйл явдал
/
2021-03-24

 Өчигдөр орой буюу 2021 оны 03 дугаар сарын 23-ний 22 цаг 47 минутад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичэргээ мэдрэгдэв. Гэтэл урьдчилан сэргийлэх дуут дохиогоор иргэдэд мэдэгдсэнгүй. Харин эсрэгээрээ өнөөдөр буюу 2021 оны  03 сарын 24-нд Монгол улсын Засгийн газрын 339,340 гэсэн тогтоолын дагуу жил бүр  улсын хэмжээнд “Газар хөтлөлтөөс урьдчилан сэргийлэх, таниулах” өдрийг зохион байгуулдаг билээ. Энэ хүрээнд Онцгүй байдлын ерөнхий газраас цахимаар иргэдэд сургалт арга хэмжээг зохион явуулж байгаа юм. Газар хөдлөлтийн хувьд  өмнө жил болох 2020 оны хил орчмын бүс нутагт 64765 газар хөдлөлт болсон юм. Харин Монгол орны газар нутагт 44462 удаа, хил орчмын нутаг дэвсгэрт 20303 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс 3.0 -3.9 магнит 143 удаа, 4.0-4,9 магнитут 38, 5.0-5,9 магнитут нь 5 удаагийн газар хөдлөлтийн тоо мэдээ гарсан байна. Он гарснаас хойш нэг сарын 1-ээс хоёрдугаар сарын 28-ны хүртэлх хугацаанд 53114 удаагийн газар хөдлөлт болж магнитут нь 3,5-аас дээш  гөзөр хөдлөлт 13 удаа болжээ. Хөвгөл аймгийн Ханх суманд 183 удаагийн давтамжтай газар хөдлөлт болсон билээ. Харин хамгийн сүүлийн газар хөдлөлт нь өчигдөр орой болох 22 цаг 46 минут 54 секундэд Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 километрийн зайд магнитуд нь 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлтийн улмаас  Улаанбаатар хотод 2.0-3.0 баллаар мэдрэгдсэн юм. Газар хөдлөлтөөс хамаарах байгалийн үзэгдэл нь цунами, хөрсний хүчирхийлэл, гал түймэр, хөрсний гулгалт,нуралт, хөрсний усны түвшин дээшлэх гэдэг үзэгдэл нь богино хугаанц болдог үзэгдэл юм. Жишээ нь газар хөдлөлтийн баллаас улбаалан мэдрэгдэх шинж тэмдэг нь 3.0-4.0 баллын газар хөдлөлт орон байр дотор байгаа хүмүүст анзаарагдаж, тасалгааны зарим зүйл савлаж 4.0-5.0 баллын газар хөдлөлт цонх шил, барилга байгууламжид цав сууж унтаж байгаа хүн сэрнэ. 8.0 баллд чулуун эдлэл эвдэрч хөрсний шилжилт үүснэ. Уг сургалтад Газар хөдлөлтийн ерөнхий ойлголт, Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, гэсэн тус тус сэдвээр мэргэжилтнүүд итгэл тавилаа. 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.44.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.