Хоёр жилийн өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маш нууцын зэрэглэлтэйгээр гүнзгийрүүлэн шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн өдрүүдэд Г.Батхүү амиа алдсан хэргийг хаах саналтайгаар Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа.
Мөрдөн шалгалт хийсэн байгууллагаас Г.Батхүү агсны хэргийг хаах саналтай байгаагаа прокурорын газар хүргүүлснийг хянаад, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан байна. Өөрөөр хэлбэл, хэргийг хаах саналтай ирснийг нь хүлээж авалгүй, нэмэлт мөрдөн шалгахаар болсон байна.
Бичлэгийг тараасан гэгдэх иргэн Г нь 13 секундын бичлэг байгаа хэмээн хуурч, Г.Батхүү агсны ар гэрээс 15 сая төгрөг залилж авсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон байдаг. 2020 оны хоёрдугаар сард цагдаагийн байгууллагаас “13 секундын бичлэг байгаа гэдэг нь тогтоогдоогүй. Г нь зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөг залилж авсан нь шалгалтын явцад илэрсэн” гэж мэдэгдэж байв. Харин иргэн Г нас барсан эсэхийг тодруулахад албаныхан үгүйсгэлээ.
-
22 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин